Төрийн өмчит үйлдвэрүүд С.Баярт олон тэрбум төгрөг өгсөн нь үнэн үү


"Олон овоот" гэхалтны уурхайн дуулианаар Ш.Батхүүд хаяглагдах хэрэг төрийн албанд ажиллаж байсан өндөр дээд хэмжээний албан тушаалтнуудыгчирч мэдэхээрболлоо. Энэ хэрэг зөвхөн "Олон овоот"-оор хаяглагдаад зогсохгүй нь. "Эрдэнэт", "Улаанбаатар төмөр зам" ТӨХ-ныөмнөх дарга нар болон "Жаст" группын захирал Ш.Батхүүд эрх мэдэлтэй байхдаа дэмжлэг үзүүлж байсан С.Баярын нэр яах арга байхгүй холбогдож эхэллээ.Түүндмөнгө шилжүүлсэн гэх хэрэг яригдаж дуулиан тарьж байна. "Эрдэнэт" үйлдвэрээс С.Баярын валютын дансанд их хэмжээний мөнгө шилжиж байсныг ч холбогдох газруудтогтоосон гэх сурагтай.Шалгалт хийсэн хүмүүсийн зарим нэг ньтөрийн өмчит үйлдвэрийн мөнгийг С.Баяр ямар аймшиггүйгээр авч ашиглаа вэ" хэмээнгасалсан гэх. Гэвч энэ олон тэрбум төгрөг хэрхэн дансны аргаар далдлагдаж, улстөрчдийн халаасанд орж байсныг дэлгэх, мөн батлахзоригтон одоохондоо алга бололтой. Нэгэн эх сурвалж "Энэ мэдээллийг дэлгэж байгаад С.Баярт "арьсаа" хуулуулж үхээд яах вэ" гэж ярьсан гэх чимээ ч дуулдаж байна.
Угтаа бол С.Баярын ямар данс руу ньямар нэртэйтөрийн өмчит үйлдвэрээс хэдэн ам.доллар шилжсэн нь тодорхой болсон гэнэ. Шалгалт хийсэн ажлын хэсгийнхний дүгнэлт ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд танилцуулагдсан гэх мэдээлэл ч бидэнд ирлээ. Гэхдээ хууль хяналтынхан С.Баярыг чухам хаанаас нь, яаж түүний хууль бус үйлдлээс хэргийн учгийг хөвөрдөхвэ гэдэг нь чухал байгаа аж. Зөв өнцгөөс нь барьж чадахгүй бол энэ хэрэг улстөржөөд буруу тийшээ будаа тэгээд явчих аюултай гэж тэд болгоомжилж байна.Нөгөөтэйгүүр төрийн өндөр алба хашиж байсан хүний эмчилгээний зардлыг төр даах ёстой юу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж буй юм. Төрийн өндөр алба хашиж буй хүний эмчилгээний төлбөрийг төр даадаг журам тогтоол бий.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийналбан хаагчдын асуудлыгийн зохицуулжээ. "... Эмчилгээнийтөлбөрийн хэмжээ давсанболон магадлан итгэмжлэгч бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрийг үндэслэн гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гаргасан тохиолдолд тухайн хүний эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцна" гэсэн утгатай заалт байна. Энэ нь төрд алба хааж буй төрийн албан хаагчдад хамаатай юм. Хэрэв төрд өндөр албан тушаал хашиж байсан хүний эмчилгээнд төрөөс мөнгө гаргаж өгөх болбол УИХ-аас тогтоол, журам гаргаж байж олгоно.Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд харшлахгүй, хууль ёсны дагуу байх ёстой аж. Түүнээсаль нэгтөрийнөмчит үйлдвэрт болон Төрийн өмчийн хорооны халааснаас энэ мөнгийг дур мэдэн хэннэгэн албан тушаалтан гаргадаггүй гэдгийг эх сурвалжууд хэлж буй.
Хэрэв С.Баярт Ш.Батхүү 50 сая төгрөг, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг түүнд гадаадад эмчлүүлж байхад ньтус үйлдвэрийн данснаас олон удаагийн үйлдлээр таван сая ам.долларшилжүүлсэн гэдэг нь үнэн бол энэ нь хууль бус үйлдэл үү, хуулийн дагуу үйлдэл үү. Хэрэв эрх мэдэлтнүүд улстөрчид хоорондоо төрийн мөнгийг завших хэлбэрээр нэгэндээ шилжүүлсэн нь онц ноцтой гэмт хэрэг гэж үзвэл дээрх хүмүүс хариуцлага хүлээхээс өөр арга байхгүй.
Ш.Батхүү гэдэг бизнесмэндС.Баяр гэдэг хүнийнөлөө байгаагүй бол магадгүй "Жаст" өөрийн хүчээрээ хэдэн шатахуун түгээх станцаа ажиллуулаад явсан бол энэ зэргийн эрсдэл үүрч төрийн өмчит үйлдвэрүүдийг барьцаанд оруулж улсад их хэмжээний хохирол учруулахгүй байв. Хувийн бизнест гарч ирсэннөлөөтэй улстөрчийн үйлдэл түүнийг иймбайдалд хүргэлээ. "Стандарт" банкнаас болж арбитрын шүүхэд төрийн өмчит үйлдвэрүүд дуудагдаж буй дор дороосоо ундарсан түмэн асуудал үүсэхгүй байх байлаа. Эрх мэдэл, улс төрийн нөлөө хэн нэгнийг мандуулж чаддаг ч буцаан унагаж чаддаг гашуун үнэнийг энэ хэрэг харууллаа.
"Олон овоот" гэх энэ төслөөс болж төр л байдаг мөнгөө барж хариуцлага үүрч байна. Түүнээс Ц.Мянганбаяр, Ш.Батхүү, Г.Алтан нар ямар ч хохирол үүрэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Энэ алтны уурхайгаас болж сүйрч банкны салбараас арчигдсан "Анод", "Зоос", "Монгол шуудан", "Хадгаламж" банкныалдагдлыг төр давхар үүрч байна. Энэ алдагдлууд яваад л байна. Дахиад "Олон овоот" хэдэндотоод, гадаадын банкиндямар хэмжээний луйвар дагуулан очих бол. Нэг л өглөө "Олон овоот" тэгжээ" гэсэн дуулиант мэдээлэл гарахад нэг их гайхаад байхааргүй болж.
"Зоос","Анод" банкуудыг баяртай гэж хэлж чадсан Монголбанкны тухайн үеийн удирдлагууд "Жаст"-ынШ.Батхүүд "Монгол шуудан", "Хадгаламж" банкийгнэгтгэж өгөхдөө Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлуулсан байдаг. Энэ нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэж байсан ч үнэн хэрэгтээ Ш.Батхүүд зориулагдсан гэдэг.
100 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгчихөөднэг ёсондоо "Жаст" группыг,"Хадгаламж" банкийг асуудалд оруулсан ч Ш.Батхүү чамайг яах ч үгүй, айлтгүй" гээд дээрххуулиар баталгаа гаргаад өгчихсөн. Тэгээд энэ хуулийн хүрээнд"Жаст" бүх хариуцлагаас мултарч "Хадгаламж" банкийг "Төрийн" банктай нэгтгэсэн. Ингэж л хувийн хэвшил рүүтом улс төр орсныг харах олон баримтбайна.
Дээрээс нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар "Жаст" компанийн захирал Ш.Батхүүдтөрийн өмчит үйлдвэрүүдийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авахад нь тусалсан явдал. Зүгээр нэг бизнесмэнд МАН-ын угшилтай албан тушаалтнууд тал тохой засаад явах нь улс төр орсных уу, хэн нэгэн өндөр зэрэглэлийн албан тушаалтан цаана нь байна уу. Төрд албан тушаал хашиж буй эрх мэдэлтнүүд нь"Эрдэнэт" үйлдвэр болон "Улаанбаатар төмөр зам"-ыг эрсдэлд оруулах хүртэл Ш.Батхүүг дэмжиж байсан нь юуных вэ. С.Баярын үед Засгийн газрын болон яам агентлагуудын тендерийгтөвөггүй олоодхувь хүртчихдэг байсан гэх зэрэг ньШ.Батхүүгийн сүүхэйтэйнх үү. Хуурай "ах"-ын нөлөө юу гэх зэрэг олон зүйлийг эргүүлэн бодох хэрэгтэй мэт.Ш.Батхүүд төрийн мөнгийг авч өгөх гэсэн тусламж дэмжлэгүүд үүгээр ч зогсохгүй. Монголбанкнаас хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд "Жаст групп"-ын охин компани болох "Жаст агро" компаниар нөөцийн мах бэлтгүүлэх зорилгоор 76 тэрбум төгрөг, шатахууны үнийг тогтворжуулахын тулд импортлогчдод олгосон хөнгөлөлттэй зээлээс долоон тэрбум, нийтдээ 84 тэрбум төгрөгийгдэмжлэг маягтайгаар төрөөс өгч байсан нь санамсаргүй хэрэг биш.
Олон нийтэд ил болж буй хэргийн эргэн тойронд ийм л үйл явдал өнөөдөр өрнөж байна. "Олон овоот" алтны 18 тонн нөөцтэй гэсэн худлаа байна" хэмээн мэдэгдэж байсан Ш.Батхүү хоёр тонн алт олборлосон нь тодорхой болсон гэдгийг Уул уурхайн яамны эх сурвалжөгч байна.
Эцэст нь нэг хүн рүү төвлөрүүлсэн төрийнтэр их мөнгөнөөс хувь хүртсэнгэх С.Баяр ч энэ хэрэгтхариуцлага хүлээж магадгүй.Ер нь МАН-ынхан намаараа тоглоод дууссаныг эдгээр үйл явдал харуулж байна. Намын ийм том зиндааны хүн намаа зүгээр мөнгө олох хэрэгсэл мэт үзэнолон сая ам.доллар авсан гэж яригдаж байгаа нь үүний гэрч юм. МАН бол зүгээр л хүмүүсийн баяжих хэрэгсэл болсон байна гэдэг ч үнэн аж.Энэ намыг шинэчлэнэ гэж ярьж байгаа хүнийг хараад "энэ нөхөр намаараа мөнгө олох аргаа олжээ" гэж үзэхэд буруудах зүйл алга. Үйл явдал хэрхэх нь удахгүй тодорхой болох биз ээ.
Г.Дэлгэрцэцэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ