НҮБ-ын чуулган ба дэлхийн дахин

Өнгөрөгч долоо хоногийн дэлхий дахинд өрнөсөн хамгийн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Дэлхий нийтэд болж өнгөрсөнүйл явдлуудаас нэн түрүүнд НҮБ-ын ерөнхийассамблейн 68 дугаарчуулганыг нэрлэж болно. Энэчуулганаар нол хэлэлцэгдсэн асуудлуудыг багцаллаа. Түүнчлэн Ойрхи Дорнрдын Сирий улсын асуудлаар тогтоол гаргасан байна.
Дэлхийнөнцөг булан бүрт болж өнгөрсөнүйл явдлуудын халуун соргогоос түүвэрлэн нийтэлсэн бусад мэдээллийн эх уншвараас сонирхоно уу.
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган гол асуудлууд
НҮБ-ын ерөнхий ассамблейн 68 дахь уулзалт АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа. Энэхүү чуулга уулзалтад 193 орны төр, засгийн тэргүүдийг нэгдэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар, Цөмийн зэсвэг хураах асуудлаар, Мянганы хөгжлийн зорилтуудын эрчимжүүлэх, Сирийн асуудал зэрэг олон чухал сэдвийн хүрээнд ярилцаж байгаа. Эдгээр асуудлуудын дундаас Ираны цөмийн зэвсэггүй орон болох тухай болон Сирийн иргэний дайн, химийн зэвсгийг хэрхэх талаархи асуудал нэлээд чухал байсныг онцолж байна. Ираны ерөнхийлөгч Хассан Роухани өөрийн үзэл бодол, улс орныхоо ирээдүй,дэлхийдахины энх тайван зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлсэн.
Түүнчлэн чуулганы өөр нэгэн чухал асуудал бол Ойрхи Дорнодын хамгийнхалуун сэдэв болоод байгаа Сирийн асуудал байсанюм. Ерөнхий ассамблейн чуулганы зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл есдүгээр сарын 28-ны өдөр Сирийн химийн зэвсгийг устгахыг шаардсан тогтоол гаргасан юм. Баримтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон санал нэгтэйгээр дэмээд байгаа. Тогтоолыг биелүүлээгүй нөхцөлд Сирийн эрх баригчдад хатуу үр дагавартайг тогтоолд заахдаа гадаадын цэргийн оролцоог НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр тогтоол гаргасан нөхцөлд хийнэ гэжээ.Үүний хажуугаар баримтад Башар Ассадын Засгийн газарт хандан сөрөг хүчний бүлэглэлүүдтэй сөргөлдөөнийг зохицуулах яриа хэлцэл явуулахыг уриалсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун шинэ тогтоолыг “Сирийн талаар удаан хугацааны дотор гаргасан анхны найдлага” гэжээ.
Эдгээрээс гадна манай улсын ерөнхийлөгч уг чуулганд оролцож өөрийн улсын үзэл баримтлал зэргийг илэрхийлэн оролцож байгаа билээ.
Пакистанд газар хөдлөлтөөс болж 400 орчим хүн амиа алдав
Пакистанд болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 400 орчимд хүрсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 700 хол давсан нь Ойрхи Дорнодод өрнөсөн үйл явдлуудын чухал хэсэг байлаа.
Газар хөдлөлт уртаасаа 66 км үргэлжилсэн бол гүн рүүгээ 20 км хүртэл цуурч ангал үүссэн байна. Гамшигт Аваран болон Балочистан мужууд ихээхэн өртсөн гэнэ.
Хохирлыг тодорхойлоогүй байгаа ч Балочистан суурингийн нийт барилга байгууламжийн 30 орчим хувь нь нурсан гэнэ. Гамшгийн газарт 200 гаруй цэрэг ажиллаж байгаа бөгөөд газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж хүргэж байна. Сүйрэлд өртсөн бүсээсамьд гарасдыг нүүлгэн шилжүүлж ойролцоох тосгонууд руу нүүлгэж эхэлсэн байна. Пакистаний энэ хэсэгт хэд үе үехэн хүчтэй газар хөдөлд олон зуун хүн наса бардан бөгөөд үүнтэй холбоотойгоор тусбүс нутгийнхүнамын тоо ч буурч байгаагтэмдэглэсэн байна.
Энэтхэгт дахин орон сууц нурав
Энэтхэгийн Бомбей хотод дахин дөрвөн давхар барилга нурсан хэрэг гарав. Сүүлийн байдлаар 60 орчим хүн амь насаа алдсан хэмээн мэдээлж байна.Гэсэн ч барилгын ойролцоо байсан хүмүүсээс 25 нь сураггүй байна хэмээн албаныхан мэдээлсэнийг ВВС уламжиллаа.
Барилгын хог хаягдлыг нэгжиж нуранга доороос хүмүүсийг гаргахаар ажиллаж байна. Энэтхэгт барилга нурах хэрэг сүүлийн үедихээхэн тохиолдох болсон.Энэ удаагий барилгийн осол чухам юунаас болсон нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн зургаадугаар сард таван давхар орон сууц нурж 74 хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Энэтхэгийн хүн амийн 65 хувь нь ядуучуудын хороололд амьдардаг ба тэд чанарын шаардлага хангахгүй барилгад амьдрахаас өөр сонголтгүй байдаг ажээ.
Хар тивийг нөмөрсөн айдас
Өнгөрсөн долоо хоногт Кенийн Найроби хотын “Westgate” худалдааны төвд Сомалийн аль-Шабааб бүлэглэлийн зэвсэгт дайчид халдлага үйлдэж, олон хүнийг барьцаалсан дуулиант хэрэг дэлхий нийтийг цочоов. Халдлагын үеэр нийт 62 хүн амь насаа алдсан бөгөөд олон тооны хүн шархадсан юм. Тиймээс Кенийн Засгийн газраас нас барсан хүмүүсийн дурсгалын хүндэтгэж улс даяар гурав хоногийн эмгэнэл зарлажээ.
Кенийн цэргийнхэн өнгөрсөн лхагва гаригт худалдааны төвийг хяналтандаа авч, барьцаалагдсан хүмүүсийг суллаж дуусахад таван зэвсэгт дайчныг хөнөөж, 11 жихадистийг баривчилсан юм. Мөн халдлагын үеэр 175 орчим хүн гэмтэж бэртсэний ихэнх нь айж сандарснаас цочролд орсон байсан бол 62 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэлтэйгээр эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Өвлийн олимпийн бамбар аялаж эхэлнэ
2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадмын бамбар аялаж эхлэх өдрийн товыг гарчээ. Олимпийн бамбарыг ирэх сарын долооноос Москвагаас эхэлж, дөрвөн сар үргэлжлүүлээр юм байна. Энэ хугацаанд олимпийн бамбар нисэж, шумбаж, давхисаар Оросын бүх нутаг дэвсгэрээр 65 мянган км замыг туулах гэнэ. Бамбарыг нийтдээ 3000 хот суурингуудын оршин суугчид үзэж харах болно.
Бамбар Европын хамгийн өндөр цэг Эльбруст гарч, дараа нь ертөнцийн хамгийн гүнзгий Байгаль нуурын ёроолд шумбна.Түүнчлэн анх удаа Олимпийн бамбар Хойд туйлд хүрч, сансарт Олон улсын сансарын станцад очих юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ