Тангараг өргөсөн төрийн цагдаа нарын өдүүлсэн ноцтой хэргүүд...


Өнгөрсөн долоо хоногийн хувьд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас өөр олны анхаарлыг татсан дуулиан, шуугиан байсангүй. Н.Номтойбаярын хувьд хутга барьж дайрсан, бусдыг санаатайгаар айлган сүрдүүлсэн хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Өнгөрсөн баасан гарагт ЦЕГ-аас Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар албан ёсоор мэдээлсэн. Гэвч тухайн өдрийн 16.00 цагт түүний өмгөөлөгч нь хариу мэдэгдэл хийсэн юм. Үүнээс гадна энэ сарын 26-нд их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн мэдээлэл ЦЕГ-т ирсэн байна.
Энэ мэтчилэн сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хэд, хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ. Тиймээс ч үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас мэдэгдэл гаргасан юм. Харин өнгөрч буй есдүгээр сарын хувьд цагдаа нарт халтай байлаа. Тухайлбал, төрийн цагдаа баг зүүж, дээрэм хийсэн, мөн согтуугаар айлын гэр дайрсан, бага насны хүүхдийг автомашинаар дайрч гэмтээсэн гээд тэдэнтэй холбоотой хэргүүд шил, шилээ даран цуварсаар байгаа билээ.
Олон хавар нэгэндээ гэдгийг Ч.Эрдэнэжаргал мартжээ
Төрийн цагдаа баг зүүж, дээрэм хийсэн явдал олны нүд, чихийг жинхэнэ сортойлгосон билээ. Энэ тухай сонссон зарим нь “Арай ч үгүй байлгүй” хэмээн чихэндээ итгэж ядаж байсан цаг саяхан. Зарим нь “Төрийн цагдаа нарын амьдрал тарчиг, авдаг хэд нь хаанаа ч хүрэлцдэггүй юм чинь аргагүй шүү дээ” хэмээн бараг өмөөрөх шахам зүйл болж байв. Гэвч цагдаа баг, зүүж дээрэм хийсэн нь үнэн, тэр ч бүү хэл давтан үйлдэл гэдгийг нь тогтоогоод байгаа юм. Энэ сарын 18-нд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Бага тойрууд байрлалтай “Толла” хүнсний дэлгүүрт, багзүүсэн этгээд халдаж,дээрэм хийсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
Энэ өдөр чухам юу болж өнгөрсөн талаар эргэн нэг сануулъя. Гэмт этгээд дэлгүүрийн худалдагчийг сүрдүүлж,хийн буу гарган хоёр удаа буудаж,өдрийн орлогыг авч зугтжээ. Дэлгүүрийн ажилтан дуудлага өгснөөр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар түүнийг баривчилсан байна. Баг зүүж, дээрэм хийсэн этгээд нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Ч.Эрдэнэжаргалгэгчбайсан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар бол өмнө нь удаа дараа тус хүнсний дэлгүүрийг дээрэмдэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна. Өмнө нь хоёр ч удаа тус дэлгүүрийг дээрэмдэж байсан ахмад эр ийнхүү гурав дахь удаагийн үйлдэл дээрээ баригдсан нь энэ юм. Тухайлбал, Ч.Эрдэнэжаргал нь өнгөрсөн наймдугаар сарын 2-нд “Толла” хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан нэг удаа хий буудаж худалдагч Ө.Октябрыг айлган сүрдүүлж орлогын 440 мянган төгрөг дээрэмдэж байжээ. Улмаар наймдугаар сарын 27-нд Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг“Миний Дөт” хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан хоёр удаа буудаж, худалдагч Ө.Батцэнгэл, Ц.Үүрийнгэгээ нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан байна.
Үүнээс гадна есдүгээр сарын 9-нд “Толла” хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан худалдагч Э.Туул, Нямсүрэн нарыг айлган сүрдүүлж орлогын 606 мянган төгрөг дээрэмджээ. Харин сүүлийн үйлдэл нь бүтэлгүйтэж баригджээ.
Одоогийн байдлаар түүний хэрэг дээр шинжээч томилсон бөгөөд УЕП-ын дэргэдэх Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа юм. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явц ч нэлээн удаашрах хандлагатай байгааг албаны эх сурвалж мэдээлж байна. Ч.Эрдэнэжаргалын хувьд ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, цагдаагийн ахмад нэгэн байсан. Харин одоо түүнийг албан ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн бүх албан хаагч нарыг шалгасан талаар ч ойрын эх сурвалж мэдээлж буй. Тэдний ар гэрийн байдлаас гадна гэр бүлийнхэн, ойр дотны найз нөхдийгнь хүртэл дуудаж шалгасан байна. Энэ хэрэг ёстой л өнөөх нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргихын үлгэрийг гэрчилсэн. Мэдээж бүх цагдаа нар ийм ёсзүйгүй, мунхаг, хулгайч нар биш. Үүнээс болж цагдаагийн байгууллагын6000 гаруй ажилтны нэр төр сэвтээд буй. Тиймээс ч мэргэжлийнхээ нэр хүндийг уландаа гишгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж чадаагүй Ч.Эрдэнэжаргалд тохирох шийтгэлийг оноох биз ээ.
Тэдний өдүүлсэн хэрэг үүгээр дуусаагүй...
Цагдаа нарын хувьд ёстой л барцадтай байсан энэ сард тэдний өдүүлсэн гэмт хэрэг үүгээр дуусаагүй. Тухайлбал, цагдаагийн офицер баг зүүж, дэлгүүр дээрэмдсэн хэргийн дуулиан намжаагүй байхад дахиад л бага насны хүүхэд дайрч гэмтээсэн хэрэг мандсан юм. Тодруулбал, энэ сарын 17-нд Замын цагдаа хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Энэ сарын 17-ны мягмаргарагийн 20.00 цагийн орчимдДарь-Эхийн Ганц худгийн автобусны буудал дээр дээрх хэрэг гарсан байна. Замын цагдаагийн газрын хамгаалалтын тусгай тасгийн цагдаа н.Түмэн-Өлзий, н.Батдэлгэр нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хоёр хүнийг дайрсан юм. 14-10 улсын дугаартай автомашин жолоодож явсан дээрх хоёр албан хаагчийн дайрсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн аж. Түүнээс гадна энэ сарын 12-нд хүүхдийн хөл дайрсан алба хаагчийн хэрэг чмөн шалгагдаж байгаа юм.
Энэ хэрэгт Шүүх эмнэлгийн дүгнэлтхүүхэд дайрсан цагдаагийн талд гарсан тул хохирогч тал гомдол гаргаснаар үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. Мөн энэ сарын 9-ний өдөр цагдаагийн ахлагч О.Лувсандоржайлын гэр дайрч, хоёр хүүхэд гэмтээсэн хэрэг Налайх руу явах замд гарсан билээ. Тодруулбал, Налайх орох замд байрлах “Очир” үйлчилгээний төвийн дэргэдэх хашаа аж. Ард түмний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийн цагдаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь зүйд нийцэхгүй. Осол гаргасанцагдаагийн ахлагч О.Лувсандоржийг 10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Уг хэрэг 19.00цагийн үед гарсан бөгөөд осол гарах үед 17 настай охин гэртээ зурагт үзэн сууж байсан байна. Тэрбээр тархиндаа хүнд бэртэл авчээ.
Мөн хүү нь тэр үед аавтайгаахашааны гадаа явж байхад нь гэнэт чанга дуу чимээ гарч хашааг нь мөргөсөн бөгөөд энэ үед хүү нь хол шидэгдсэн аж.Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд харин охин нь тархиндаа хүнд гэмтэл авсан талаар хүүхдүүдийн аав Д.Даваацэрэн хэлжээ. Согтуу цагдаа тухайнүед хүний машин унаж явсан бөгөөд хойноо гурван зорчигч суулгаж явсан гэнэ. ХаринО.Лувсандоржийн ар гэрийнхэн хохирогч нартай ирж уулзаад таван ханатай гэр, бүрээс,хашааны банз авч өгсөн байна. Гэвч охины эрүүл мэндийг таван ханатай гэрээр зүйрлэх аргагүй юм. Д.Даваацэрэн төрийн цагдаагаар гэр орноо сүйтгүүлж,хүүхдүүдийнхээ эрүүл мэндээр хохирч үлдсэнд маш их гомдолтойбайгаагаа илэрхийлжээ.
Ахлагч О.Лувсандорж нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаагийн албыг хашч байсанбөгөөд хэрэг гарах үед1.35 хувийн согтолттой гарчээ. Одоогийн байдлаар Налайх дүүрэгт айлын хашаа дайрсан Д, Дарь-Эхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрсэн Т, мөн дэлгүүр дээрэмдэхийг завдсан Э нарыг тэр даруйд нь албан байгууллагаас нь арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн бөгөөд гурвуулаа хоригдож байгаа юм байна. Энэхүү хэргийг одоо Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа аж.
Х.Жаргал
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ