Дахин хоёр Түвд лам зулын гол болжээ

Хятадын өмнөд нутгийн Сычуань мужид хоёр Түвд лам өөрсдийгөө шатааж нас барлаа хэмээн ВВС агентлаг мэдээллээ. Амиа алдсан лам нарын нэг нь 20 настай Лувсан Даваа нөгөө нь 23 настай Гончиг Босэр нар байсан бөгөөд Кирти хийдийн өмнө өөрсдийгөө шатаасан ажээ. Тэд мөн “Түвдийн эрх чөлөө” хөдөлгөөний гишүүд байсан гэнэ.

Хэрэг явдал гарсан газарт өмнө нь ч хэд хэдэн удаа өөрийгөө шатаах буюу зулын гол болох явдал гарч байсан. Сүүлийн нэг жилийн дотор асар олон түвд лам нар ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн амиа зольж байгаа юм. 2011 оноос хойш гэхэд 100 гаруй залуу лам нар зулын гол болжээ. Тэд Хятадын нам төрийн тогтолцоог эсэргүүцэн өөрсдийн эрх чөлөөг тунхаглах гэж ийнхүү тэмжцэж байгаа ард түмэн билээ.

Өнгөрсөн нэгдүгээр  сараас эхлэн БНХАУ-ын засгийн газраас зулын гол бологсдод болон тэдэнд тусалсан хүмүүст ял шийтгэл оноохоор болсон. Энэ нь тэдэнд маш хүнд дарамт болж байгаа хэмээн түвд лам нар хэлж байна.  

Хятадын удирдлагууд энэ бүхэнд Түвдийн удирдагч, Буддын шашны тэргүүн Далай ламыг буруутгадаг. Харин Далай лам одоогоор Энэтхэг улсын Дарамсала хотод байгаа. Саяханаас эхлэн энэтхэгийн тал Далай ламаас болж хятадтай харилцах харилцаа муудаж эхэллээ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Далай лам энэтхэгт хэр удаан байх эсэх нь бүрхэг болоод байгаа.

Х.Төгөл 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ