Япон Монголын харилцааг оросууд хэрхэн бичив

Оросын хэвлэлүүдээр Японы талаар сөрөг мэдээлэл үе үе гардаг. Энэ хоёр гүрэн түүхийнхээ турш хэд хэд зэвсэг зөрүүлж, дайн тулаандаа хүрсэн. Цусимын тулаан, Халхын гол, Чөлөөлөх дайн гээд нэг нэгнээ дийлж дийлдэж явсан улсууд учир хилийн маргаантай арлууд дээр одоог хүртэл асуудалтай хэвээр байгаа.

Оросуудын хувьд Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн орнуудаас үлгэр аван хөгжих нь эерэг нөлөө үзүүлж болох ба харин Япон улсын үзэл бодлыг баримталж хэзээ ч болохгүй гэсэн гол санааг илэрхийлэгчдийн тоо өссөөр байна.

Оросын нэгэн сайтад сэтгүүлч Борис Мяшлявцевийн бичсэн “Япон улс-үлгэр жишээ юу эсвэл ёроолгүй там уу?” нэртэй өгүүлэл гарчээ. Энэ өгүүллийг товчлон сийрүүлснээ хүргэе.

"Энэ нь мэдээж дам утгаараа газар нутгийн маргааны асуудлыг хавсруулсан хэрэг". Дэлхийн янз бүрийн интернэт сүлжээнд Япон улсын нутаг дэвсгэрийн маргаан тэр тусмаа Орос улстай холбоотой Курилын арлын асуудал удаан яригдаж байгаа.

Дэлхийн түүхийн тавцанд сүүлийн 150 жилийн турш Япон улс зөвхөн өөрийн улс орныхоо үзэл баримтлал, гадаад бодлогоо өргөжүүлэх бус, өөрийн ашиг сонирхлын дагуу олон сая ард түмнээ ашигтай шинэ нутаг дэвсгэрт суурьшуулан байрлуулах, бусдын газар нутгийг эзэмдэхийг ихээхэн эрмэлзэх болсон хэмээн Оросын мэдээллийн сайтад нийтэлжээ.

Гэхдээ энэ нь япончуудын буруу биш ч юм шиг. Нэгэнт өсөж, үржсэн олон сая хүн амаа найдвартай нутаг дэвсгэрт амьдруулах нь улс бүрийн бодол. Олон сая ард түмнийхээ эрх ашиг, сайн сайхан амьдрал, ирээдүйн хувь заяаг шийдэхийн тулд үл багтах газар нутгаа сийрэгжүүлэх оролдлого хийж буй, мөн байнгын газар хөдлөлтийн улмаас усан дор орох шахсан дүр төрх харамсал төрүүлмээр. Гэсэн ч нөгөө талаар энэ тухай ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй мэт...

Газар нутгийн маргааны нэгэн жишээ татвал Хятад, Японы хооронд хүн амьтангүй эзгүй арал булаалдсан асуудал бий. Энэхүү арлыг япончууд Сенкаку, хятадууд Дяоюйдао хэмээн өөр өөрийнхөөрөө нэрлэдэг. Энэ аралд хүнсэнд хэрэглэж болох далайн амьтан элбэг, түүнчлэн арлын дор удаан хугацааны цахилгааны баялаг сан болсон байгалийн хий гэх мэт бий ч аралд хүн амьдрах орчин бүрдээгүй хэмээжээ.

Түүний дараах газар нутгийн маргаан нь ОХУ-тай холбогдож ирж байгаа нь Курилын далан хэмээх дөрвөн арал болоод байгаа. Орос Японы хоорондох Курилын арал гэгддэг арлын тухайд 1700-гаад оны үеэс л маргаан дэгдэж эхэлсэн байдаг. Эдгээрээс гадна Солонгос болон Тайваний байдал түүнтэй мөн адил болоод байгаа. Одоо солонгосчууд өөрсдийнхөө Токто арлаа япончуудад алдахгүйн тулд байнгын, хамгаалтдаа авсан. Түүнтэй адил хятадууд япончуудын маргаан дэгдээж болох хилийн бүс рүү оруулахгүйн тулд ард түмний десант гэх цэргээр бүрдүүлсэн бага оврын усан онгоцоор эргэн тойрон харуулд гарсан.

Япончуудын харийн газар нутаг эзэмших оролдлого тун ч хүсэмгүй үр дүнд хүргэсэн гашуун түүх нэлээд бий. Үүнийг улс бүр өөрийнхөөрөө нэрлэж жишээ нь Монгол улс “Халхын гол”, Хятад “Манжуур-Нанкины геноцид”, Солонгос “Сахалины нүүрсний уурхайг бариулах боолчлол маягтай хулгай”, АНУ “Пирл Харбор” зэргийг иш татан дурдаж болно. Япончууд эртнээс өөрсдийн зорилгоо биелүүлэхийн төлөө ихэд хүчин зүтгэж чармайж ирсэн. Энэ хүчин зүтгэл нь ихэнхдээ зэвсэгт мөргөлдөөнөөр төгсгөл болсон юм. Олон сая энгийн хүнээ золиолсон Солонгос, Хятад улсуудын хооронд болсон цуст дайныг өнөөдөр бид тодхон санаж байгаа.

Одоо япончууд монголчуудтай маш нягт харилцан ажиллаж байна. Монголд Японы үйл ажиллагааг галзуурсан мэт дэмжсэн мэдэгдэл янз бүрийн үйл ажиллагаа, жагсаал цуглаан дэгдэж мэднэ. Японы /харгис үзэлтэн/ тусгай алба /гадаадын бусад орнуудад буй тэдний хамтран ажиллагсад/ зөвхөн өөрийн хөрш орнуудаар зогсолгүй, хүн ам, эдийн засаг, улс төрийн хамгийн эмзэг, сул талуудыг ашиглан, олон мянган километрийн зайг алгасан, аль ч улс орон руу нууцаар үйл ажиллагаа явуудж байна. Гэсэн ч монголчууд үүнийг тооцоолохгүй байх шиг"

Н.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ