АНУ-д хоёр цагийн дараа 700 мянган хүн ажилгүй болох гэж байна

Сарын өмнөөс л Бүгд Найрамдахчуудын сануулж байсан ёсоор АНУ-ын Засгийн газар нь санхүүжилтгүй болж зогсоход ердөө хоёр цагийн хугацаа үлдлээ. Төрийн албан хаагчид энэ давалгаанд хамгийн түрүүнд өртөж байгаа юм. Хамгийн түрүүнд 700 гаруй мянган төрийн байгууллагын ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. АНУ-ын Засгийн газар төрийн албаныхны цалинг тавьж чадахгүйд хүрээд байна.Үүссэн энэ нөхцөлд байдлын улмаас ерөнхийлөгч Барак Обама тэднийг нэг ч төгрөгний цалингүйгээр түр хугацаанд ч болов ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлэв.
Энэ үйл явдал 17 жилийн өмнө АНУ-ын Засгийн газар тохиолдож байсан. Төрийн албаныхныг ямар ч цалингүй ажиллах санал дэвшүүлэхэд 68 хувь нь байж боломгүй зүйл хэмээнхүлээн авч байгаа бол, 27 хувь нь яагаад болохгүй гэж бид хамтдаа хямарлыг туулахёстой гэсэнбайр суурьнаас хандаж байна. Энэ бүхнөхцөл Барак Обамагийн эрүүл мэндийн халамжийншинэ бодлогоос үүдэлтэй хэмээн Бүгд Найрамдах намынхан буруушааж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ