Венесуэл АНУ-ын дипломатуудыг улсаасаа хөөж байна

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын гурван дипломатыг улсынх нь эсрэг эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж 48 цагийн дотор тус улсыг орхин гарахыг шаарджээ.

Николас Мадурогийн хэлсэнээр хөөгдөхөөд хүрээд байгаа дипломатууд өнгөрсөн есдүгээр сард тус улсын цахилгаан шугам сүлжээнд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх нотолгоо байгаа гэнэ. Венесуэлд өнгөрсөн есдүгээр сард нийтийг хамарсан цахилгаан тасарснаас олон компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа зогсч, ихээхэн хохирол амссан.

Эдгээх хоёр улсыэн дипломат харилцаа сүүлийн жилүүдэд тогтворгүй буйгаас аль, аль нь өнгөрсөн 2010 оноос хойш хоёр улсын нутаг дэвсгэрт өөрсдийн Элчин сайдын яамгүй байгаа билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ