Загасчилж явсан 72 хүн сураггүй болов

Хятадын өмнөд хэсэгт загасчилж явсан 72 иргэн хар салхины улмаас ор сураггүй болжээ. Гуандон мужийн өмнөд хэсгээс гарсан гурван хөлөг онгоц ням гарагийн үд дунд хар салхины шуурганд өртөж Хайнан арлаас 330 км-ын зайд живсэн хэмээн Хятадын Синхуа агентлаг мэдээлж байна.
Хөлөг онгоцонд нийт 88 загасчин явсан бөгөөд тэдний 16 нь аврагдсан байна. Одоогоор эрлийн баг ор сураггүй болсон иргэдийг хайж байгаа аж. Түрүүчийн долоо хоногт Зүүн Өмнөд Азийг дайрсан хар салхины сүүлчийн хэсэгт загасчид өртсөн хэмээн цаг уурын албаныхан хэлж байна. Уг нь албан ёсоор цаг агаар намжих хүртэл далайд гарахгүй байхыг иргэдэд сануулж байсан гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ