Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал заргаа авчээ


Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилогдосоноос хойш л элдэв төрлийн хэл аманд өртөж, үе үе хэвлэлийн баатраар тодрох болсон С.Насанбат өнгөрсөн хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд гурван ч удаа дуудагдаад амжжээ. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх иргэн Д.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй С.Насанбатыг хариуцагчаар татсан хэргийг 1 сарын 16-ны шүүх хурлаар шийдвэрлэжээ.Шарын гол Сумын Засаг даргаар Д.Амарсанаа томилогдсоныг хууль бус гэж үзсэн тэрээр шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан байх юм.
2013 оны гуравдугаар сарын 8-нд Эрүүл мэндийн газрын дарга асан Э.Энхжаргал албан тушаалаасаа халагдсанаа мөн л хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр Э.Энхжаргалын ажилгүй байсан хугацааны цалин болох хоёр сая нэг зуун мянга орчим төгрөгийг нөхөн олгож, С.Насанбат, Э.Энхжаргал нар эвлэрсэн талаараа хэвлэлийн хурал хийнэ гэж эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэгэхээр С.Насанбат мөн л ямар нэгэн байдлаар тохироо хийж энэ хэргийг намдаасан бололтой. Э.Энхжаргал орон нутгийн хэвлэлийнхэн болон үндэсний өдөр тутмын сонинд хандаж, өөрийн эрх ашгийн төлөө тэмцэж байснаа яг шүүх хурал дээр эвлэрчихэж.
Гурав дахь удаагийн тохиол нь Боловсрол, соёлын газрын дарга асан Р.Батжаргалтай холбоотой хэрэг байв.Долдугаар сарын 15-нд хуралдсан Захиргааны хэргийн хуралдаанаар Р.Батжаргалыг Боловсрол Соёлын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ. Мөн энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин болох хоёр сая зургаан зуун мянга гаруй төгрөгийг Р.Батжаргалд олгохоор тогтжээ. Одоо болтол хуучин албан тушаалдаа эргэж очоогүй байгаа түүний талд гарсан шүүхийн шийдвэрийг С.Насанбат давж заалдаад байгаа гэнэ.
Д.Болор
Эх сурвалж: darkhantimes.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ