Сирид химийн зэвсэг устгах ажиллагаа эхэллээ

Өнөөдрөөс Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэлж байна. НҮБ болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын хэсэг шинжээч тус улсад хүрэлцэн очсоны дараа мөн ажил хийж эхлэх юм. Энэ хэсгийн бүрэлдэхүүнд 20 хүн орсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан төлөөлөгч Мартин Несирки мэдээлэв.
Сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд үед бүрэн устгаж дуусах ёстой. Өнгөрсөн сарын 27-ндНҮБ-ын аюулгүйн зөвлөлийн батласанаар химийн зэвсгийг устгахаар болсон. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Сирид химийн зэвсэг чухам хэн хэрэглэснийг илрүүлж тогтоогоогүй байгаа. Гэхдээ одоо энэ асуудал гол нь биш харин химийн зэвсгийг амжилттай усгах хэрэгтэй болоод байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ