Хөгшдийн хувьд хамгийн таатай орон

Настай хүмүүсийн хувьд хамгийн тав тухтай орнуудын жагсаалт гаргажээ. Тэгвэл Шведэд өндөр насаа хамгийн аятайхан угтаж болох бөгөөд тэнд тэтгэврийнхний хувьд бүхий л нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.
Умард Европын улсууд 60-аас дээш насны хүмүүсийн амьдралын хамгийн сайн чанараар бахархаж болно. Энэ нь өгөөмөртэтгэлэг,настай хүмүүсийн тэтгэвэр, сайн тээвэр, эдгээр орны настай хүмүүст байдаг нийтлэгбайдлаамэдрэх мэдрэмжтэй ихээхэн холбоотой юм.
Жагсаалтын хоёрт Норвег бичигдэж, гуравт Герман улс орсон байна.Жагсаалтаас харахад, Голланд, Канад, Швейцарт өтөл насаа өнгөрүүлэхэд бас ч муугүй ажээ.Шинэ Зеланд, АНУ, Исландад тэтгэврийнхэнд таатай нөхцөл бүрдүүлжөгсөн байна. Настай хүмүүсийн хувьд хамгийн таатай эхний арван орныг Япон мушгиж байгааг хэвлэлд дурджээ.
Энэ жагсаалтадОрос улс 78 дугаар байрт орсон байна. Дараа нь Камбож, Нигери, Малави, Пакистан, Танзан улс оржээ. Хамгийн сүүлчийн 91 дүгээр байранд Афганистан бичигдсэн байна.
Эд баялаг болон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний сайн үзүүлэлтүүд ньнастай хүмүүсийн амьжиргааны түвшинд тэр бүр нөлөөлдөггүй байна.Жишээ нь, Маврикий (33), Шри-Ланка (36) юм уу Боливи (46 дугаар байр) зэрэг нэлээд ядуу орнууд тэнд үйлчилж буй нийгмийн дэвшилттэй бодлогын ачаар тэдгээрийн эдийн засгийн хэмжээнээс хүлээжболох байрнаасилүү дээгүүр байртбичигджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ