Өнөөдөр Олон улсын хүчирхийлэлгүй өдөр

Олон улсын хүчирхийлэлгүйөдрийг (International Day of Non-Violence) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007 оны зургадугаар сарын 15-ны тогтоолоор баталжээ. Энэ өдрийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч, хүчирхийллийн эсрэг философийг үндэслэгч Махатма Ганди аравдугаар сарын 2-нд төрсөн юм.

НҮБ-ын тогтоолын дагуу Олон улсын хүчирхийлэлгүй өдөр нь “тухайлбалсоён гэгээрүүлэх, нийгмийн тайлбарлан таниулах ажил явуулах арга замаар хүчирхийлэлгүй байх явдлыг сурталчлах” нэмэлт шалтгаан болж байгаа юм. Хүчирхийлэлгүй байх зарчим түгээмэл утга учиртайгаас гаднаэнх тайван, хүлээц тэвчээр, хүчирхийлэлгүй байх явдлыг бататгахаар хүсэн эрмэлзэж байгааг баримт бичигт нотолж өгсөн билээ.

Хүчирхийлэл хэрэглэхгүйгээр эсэргүүцлээилэрхийлэх хүчирхийлэлгүй байх зарчим ньнийгмийн юм уу улс төрийн өөрчлөлт хийхийн тулд бие махбодийн хүчирхийлэл хэрэглэхийг няцаадаг юм. Эсэргүүцлээ илэрхийлж, үнэмшүүлэн итгүүлэх (тухайлбал аян зохиох, байгууллагын өмнө эсэргүүцлээ илэрхийлэх нь энд хамаарна), хамтран ажиллахаас татгалзах,хүчирхийлэлгүйгээр хөндлөнгөөс оролцох (жишээ нь, хөдөлгөөнийг хаах юмуу хүмүүст хор хохирол учруулахгүйгээр өрөө тасалгааг эзлэх) гэсэн хүчирхийллийн биш үйлдлийн гурван гол ангилал байдаг юм.“Жирийн хүмүүсийн бодлого” гэж заримдаа нэрлэгддэг нийгмийн тэмцлийн энэ хэлбэрийг дэлхий нийтэд нийгмийн шударга ёсны төлөө тэмцэлд өргөн олон итгэл үнэмшилтэйгээр хүлээн авсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ