13 ихэр хүүхэд тээж явна

Иракт долоон хүүхдийн 40 настай эх 13 хүүхэд тээж байгаа ажээ. Эмч нар түүний гэдсэнд чухамхүү ийм тооны хөврөл байгааг тоолсон байна. Эмэгтэйн нөхөрэхнэр нь 13 хүүхэд тээж байгааг дуулаад, одоо болтол цочирдсон байдлаасаа гараагүй байгаа гэнэ. Түүний хэлснээс үзвэл, долоон хүүхэд төрүүлсэн эхнэр нь сүүлийн таван жилд жирэмсэлж чадахгүй байжээ.
Тийнхүү фермийн эзэн эр бас нэг эхнэртэй болсныг хэвлэлд дурдсан байна.Гэвч анхны эхнэр нь түүнд гэнэтийн бэлэг барьжээ. “Миний эхнэр 13 хүүхэд тээж байгаа тухай мэдээ миний хувьдасар том гэнэтийн бэлэг боллоо.Хүүхдүүд төрөхөд би дэлхийн хамгийн олон ихэр хүүхдийн эцэг болж тун магадгүй” гэж азтай аав ярьжээ. Эхнэр, хүүхдүүддээ санаа тавьж, төрснийх ньдараа тэднийг онцгой байдлаар асарна гэж тэр нэмж хэлсэн байна. Гэвчирак эмэгтэй ийм олон хүүхэд төрүүлж чадах талаарэмч нар таатай таамаглал дэвшүүлж чадахгүй байгаа ажээ.
“Дөрвөн хөврөл хэдийнэ үхсэнийг шинжилгээ харуулж байна.Гэхдээ бусад нь хэвийн.Эхийн бие ч дажгүй байгаа.Гэвч жирэмслэлтийн нэлээд хожуу үедбас хэд хэдэн хөврөл үхнэ гэж бид үзэж байна.Энэ нь түүхэн дэх жирэмслэлтийн хамгийн ховор тохиолдлын нэг юм” гэж төрөх эхийг ажиглаж байгаа эмнэлгийн эмч ярьжээ. Одоогийн байдлаар АНУ-ын Надя Сулеман гэдэг эмэгтэй хамгийн олон хүүхэдтэй эх юм. Тэр 2009 онд найман ихэр хүүхэд төрүүлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ