Чикагод галт тэрэг мөргөлджээ

АНУ-ын Чикаго хотын төмөр замын буудалд өчигдөр галт тэрэгний осол гарлаа. Зогсоолд зогсож байсан галт тэрэг гэнэт хөдөлж, ирж байсан өөр нэг галт тэрэгтэй мөргөлдсөн юм.

Чикагогийн төмөр замын буудалд ирж явсан галт тэргэнд хичнээн зорчигч байсан нь тодорхойгүй ч ослын улмаас 48 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Аз болоход хүний амь нас үрэгдэлгүй өнгөрчээ. Албаныхан галт тэрэг яагаад гэнэт зогсоолоос хөдөлсөн болохыг тогтоохоор ажиллаж байна. Ослын улмаас мөргөлдсөн галт тэрэгний дөрвөн вагон эдвэрч сүйдсэн гэнэ.

Гэсэн ч энэ хэрэг тэгэсгээд намжсан юм. Харинхүмүүсийн анхаарал Засгийн газрын үйлажиллагаа зогсож буйд төвлөрч өчигдөр шөнө америкчууд хөлхөдөлгөөн ихтэй хонолоо.

Х.Төнөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ