Л.Эрдэнэтуул: С.Зоригийн хэргийг илрүүлээгүйн алдааг улс төрчид хүлээн зөвшөөрөх ёстой

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор улс төр судлаач Л.Эрдэнэтуулыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-С.Зориг бусдын гарт амь насаа алдсан энэ өдрийгжил болгон хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж өнгөрүүлдэг. Түүний дотнын анд, хамтран зүтгэгч байсан хүнийхувьд энэ өдөр тандюу бодогддог вэ?

-Ухаарлын, харамслын, гашуудлынөдөр тохиожбайна. Харамсалтай. Яагаад гэвэл, уг балмад хэрэг илрэлгүй 15 жил өнгөрлөө. Энэ хугацаандюу хийв.Хэргийг илрүүлэхийн төлөө төр, засаг, хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажилласанбэ,хэргийг илрүүлэхгүй удсанаар нийгмийн ёс суртахуун, гэмт хэргийн гаралтад ямар сөрөг нөлөө үзүүлэв. Энэ талаас ихээхэн хар сүүдэртэй хэрэг гэж үздэг. Зөвхөнсайд Зориг, улс төрийн зүтгэлтэн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг ч биш, иргэн Зоригийн амь насыг хөнөөгөөд 15 жилийн хугацаанд алуурчид нь олдохгүй, зохих шийтгэлээ хүлээхгүй байгаа нь өнөөдөр Монголын иргэн хэнд ч ямар ч зүйл тохиолдож болно гэсэн маш том дохио юм. Иймд асуудлыг өргөн утгааравч үзэх хэрэгтэй. Өнөөдөр ард түмний амьдрал ядуурч, үнэ өсч байна, дээрээс нь ёс суртахууны төвшин буурч хүмүүжлийн доголдол, ялзрал шийдвэр гаргадаг улс төрийн хүрээллээсээ эхлээд дунд сургуулийн хүүхдүүдэд халдсан. Гэмт хэргийн тоо, гаралт улам залуужиж, зэрлэгшсэн. Монголын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй, бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь зэрлэгээр хөнөөх, хүнийг мөчилж, тамлан зовоож алах зэрэгхэргүүд гарч байна. Хуулийн нэр томъёог махчилж хэлэх юм бол, гэмт хэрэг улам чанаржаадулс орны хөгжлөөс илүү гэмт хэргээрдэлхийн стандартад хүрэх гэж байна. Бидний огт мэдэхгүй, гадаадын киноноос үзсэн гэмт хэргүүд Монголд гарч эхэлсэн. Гэтэл улс орны хөгжил хоцрогдоодбайдаг.

Ийм байхад захын хүн“Зоригийн амь насыг хөнөөсөнхэргийг илрүүлээгүйбайж ядарсан Дулмаа, Дорж нарт цагдаагийнхан туслах нь хаашаа юм” гэж бодно. Энэ нь өөрөө гэмт хэрэг үйлдэх, үйлдэх санаатай байгаа хүмүүст маш том хүчин зүйл болоод байна. Тиймээс үүндсэтгэл дундуур байдаг. С.Зоригийн амь насаа алдсан хэргийганхнаас нь улстөржүүлэхдээ гол бус нийгэмд дохио өгөх утгаар нь авч үзэх ёстойбайсан. Би энэ тухай олон удаа ярьсан. Харамсалтай нь тухайн үед намайг буруутгаж, тэрийг ч хардлаа, энийг ч хардлаа, улстөржүүлсэн гэж нэр хоч өгсөн. Гэтэл эцэстээнадтай адил байр суурьтай байсан хүмүүсийн зөв байсан нь илэрч гарч ирж байгаа. Нийгмийг цочроосон тэр том хэрэгт ач холбогдолөгсөн бол өнөөдөр бидний амьдрал харьцангуй гэрэл гэгээтэй, нийгэм ч хонгилын үзүүрт гэрэлтэй байх байсан болов уу. Өнөөдөр 1998 оны аравдугаар сарын 2-ныг дурсахаасилүү тэр хэргийн илрэхгүй байгаа сөрөг үр дагаврыг маш том эмгэнэл гэж харж байна.

-Монголын улс төрийн түүхээс харахад аравдугаар сар болгонямар нэгэн онцлох асуудалтайгаар өрнөж ирсэн байдаг. Одоо ч тийм байна. Тэгэхээр 1998 оныэнэ өдөртухайн үеийнулс төрийн гал тогоонд ил далдчухам юу болж байсан юм бэ?

-Зориг маань харамсалтайгаар амь насаа алдсанаас хойш даруй 15 жил өнгөрлөө. Би түүнийг манай босс гэж дууддаг байсан юм, түүгээрээ нэрлэжярья даа. Түүнийгбайхгүй болсонэнэ хугацаанд яг тэр 1998 оны нөхцөл байдал байтугай, С.Зориг гэж хэн байсныгмэдэхгүй бүхэл бүтэн үе гарч ирж эрийн цээнд хүрлээ. Одоогийн 18-20 настай хүүхдүүд 1990-ээд оны түүхийг мэдэхгүй. Миний 21 настай хүүчмэдэхгүй. Боссыг нас барахад манай хүү зургаан настай байсан учраас үйл явдлыг яаж санах вэ. Уг нь бол өөрийг нь өхөөрдөж, тоглож, тоглоом чихэр өгч явсан хүмүүсийн нэг. Гэтэл миний хүү түүний тухай мэдэхгүй, ээжийн дарга байсан гэдэг утгаар миний ярианаас л мэднэ. Гэтэл ангийнхан, найз нөхөд, үеийнхэн нь тэр хүний Монголын түүхэнд ямар гавьяа байгуулсныг бүр ч мэдэхгүй.С.Зориг анх 1989 онд тухайн үеийн социалист нийгэм, социалист тогтолцоо нурж байхад нийгэм судлаач, улс төр судлаачийн хувьд анхаарч, судалж байлаа. Тэр үеийн улс төр судлаачид шинжлэх ухаан, коммунист онолоор төгсдөг байсан юм. Бид ижил мэргэжилтэй, багш хүмүүс. Тиймээс тэр үед ямар нэгэн хүчирхийлэлгүй, ардчилсан тогтолцоо руу тайван замаар шилжихэд үнэхээр гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол С.Зориг.Өнөөдөр тэр алга. Ардчиллын баатар гэж ардчиллыг өмчлөх, лидер удирдагч, гэж өөрийгөө цоллогчидгарч ирээд байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тухайн үеийн түүхийг сайн мэдэхгүй, түүхийнгэрч болоогүй залууст хандаж хэлэхэд, яагаад Монгол Улс өөрчлөгдөх ёстой вэ. Яагаад дэлхийн нийтийн жишгээр ардчиллыг хийх ёстой вэ гэсэн үзэл суртлын гол суурийг тавьсан хэдэн хүн байдаг. Ахмадуудаас одоо амьд сэрүүн нь П.Нэргүй доктор, Г.Бошигт гуайбайна. Залуусаас хамгийн бэлтгэлтэй, зоригтой байсан ньтэр үед С.Зориг байсан. Энд би Э.Бат-Үүлийн, Ц.Элбэгдоржийн ардчилалд оруулсанхувь нэмрийгүгүйсгэхгүй. Аливаад тухайн хүний суурь мэдлэг, тархины суурь гэж бий, барилгаар бол суурьтай нь адил зүйл их чухал энэ үүднээс С.Зориг асар том үүрэг гүйцэтгэсэн. 1998 онд Ардчилсан холбоо эвсэл одоогоор бол АН засгийн эрхэнд байсан. Энэ эвслийнанхны Ерөнхий сайд нь М.Энхсайхан,1998 оны дөрөвдүгээр сард түүний Засгийн газар огцорсон, АН дотроосоо огцруулсан. Ингээд Ц.Элбэгдорж тэргүүтэй Засгийн газаргарсан. Дэд бүтцийн яамыг нь С.Зориг ахалж байлаа. Гэтэл 1998 оны долдугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорчшинэ Ерөнхий сайд томилогдож чадахгүй байсан учраас үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Үүрэг гүйцэтгэгч засагтайгаар явжбайтал аравдугаар сарын 2-ны үйл явдал болсон.

-Яагаад шинэ Ерөнхий сайд томилогдож чадахгүй байсан юм бэ?

-Тухайн үед Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй заавал зөвшилцөж Ерөнхий сайдаа томилдог, төрийн тэргүүн Н.Багабанди байсан. Ардчилсан холбоо эвслээсхэд хэдэн хүнийг дэвшүүлсэн, Да.Ганболдыг долоон удаа дэвшүүлэхэддолоон удаа буцаасан. Э.Бат-Үүл, Р.Амаржаргалыг дэвшүүлсэн. Тэр болгоныг хүлээж аваагүй. Тэр үед С.Зориг нам дотроо өөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай, дотооддоо АН-ын бодлогыг шүүмжилдэг, тэр үеийн МАХН-ынхантай сайн түншийн харилцаатай байсан. Ийм шинэ улс төрийн үзэл баримтлалыг төрүүлэх гэж байсан эгзэгтэй цаг мөч байлаа, тэр үе. Нийгмийн шаардлага, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байсан. Нэр дэвшигчээ албан ёсоор баталгаажуулах Ардчилсан холбоо эвслийн хурал аравдугаар сарын 1-нд болох байснаа хойшилтолмаргааш нь С.Зориг бусдын гарт амь насаа алдсан. Энэ байдлаас үзэхэд ганц би чбиш, хэний ч толгойд хүссэн хүсээгүй орж ирэх хардлага улс төрийн нөхцөл байдлаас боллоо гэх ньойлгомжтой. Хожим хэргийг илрүүлэхэд хоёр зүйл ажиглагдсан. Тэр явдлын дараа над руу нэлээд чихэж үзсэн, АН-ынхан өөрсдөө тэр шүү дээ. Гэхдээ би баталгаатай хэлж чадна. Хамгийн түрүүнд С.Зориг алагдлаа гэсэн мэдээг сонсоод ардчиллынхны толгойд орж ирсэн эхний бодол юу байсныг. Бүдүүлэг хэллэгээр, үнэнээр нь хэлэхэд “Манайхан өөрсдөө дотроосоо нухчихлаа даа” гэж бүгд бодсон.

-Тэр талаар ямарнотолгообайна?

-Хамгийн том нотолгоо нь Э.Бат-Үүл тэр үйл явдлаас нэг хоногийн дараа “Би хариуцлагатайгаар энэ аллагад МАХН хамаагүй гэж мэдэгдэж байна” гээдтелевизээр хэлчихсэн шүү дээ. Тэр үнэн. Нөгөө нам буюу өрсөлдөгч МАХН-ынхныг хэн ч хардаагүй. Хамгийн түрүүндбүх хүнд төрсөнбодол миний хэлсэн “Манайхан дотроосоо нухчихлаа даа” гэдэг.15 жилийн дараа харж байхад тухайн үеийн “Цэнхэр лагерь” буюу манай ардчиллынхансэтгэлзүйн гурван үе шатыг өнгөрөөсөн. Эхнийх нь цочрол байсан. Энэүед бүгд дотроосоо бие биеэ хардсан. Илрэл нь Э.Бат-Үүлийн мэдэгдэл.Хоёрдугаар үе шат нь идэвхтэй хардалтын үе шат буюу өрсөлдөгч фракциуд МҮДН-ынхан уу, Элбэгээгийн фракц уу, Социал демократууд уу гэхчлэн бие биеэ хардсан. Үүний илрэл нь одоо Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Билэгт гашуудлын цуглаан дээр “Энэ аллагын ард М.Энхсайхан, До.Ганболд, тухайн үеийн“Элсний 13”байгаа”гэжчангаар хашгирч зарласан. Энэ оргил цэг байсан, бүгд болсонявдал. Ингэж бие биеэ баахан хардсаны эцэст нэлээд сүүлдшокоос гарсан. 2000 онд Ардчилсан холбоо эвсэл навсайтал ялагдлаа. Гуравдугаар шатанд юу болов гэвэл, шокноос гарсан хүмүүс нэг зүйлийг бодож эхэлсэн. Ялангуяа 2000 оны сонгуулиар МАХН дийлэнх олонхи болж, ганц Ж.Наранцацрал АН-ын өмнөөс суудал авчирсан. Тэр ялагдлын дараа АН-ынханбид одоо ялагдаж байгаа юм чинь, үнэхээр С.Зоригоо өөрсдөө дотроосоо алсан бол түүхийн хөрснөөс арчигдах юм байна гэсэн улс төрийн айдас үүссэн. Түүнээс үүдэнхэрэг битгий илрээсэй гэх юм уу, эсвэл хэрэг илрүүлэлтийн явцыг өөр чигт хандуулах улс төрийн сонирхол бүрдсэн. Энэ нь өнгөрсөн 15 жилийн түүхэнд хамгийн том гай боллоо. Үнэхээр улс төрийн аллага байж, аль нэг бүлэглэл, фракц нь гараад ирэх юм бол нийтдээ, намдаа ч гэдэг юм уу сүүдэр тусна гэсэн энэ айдас хэргийг илрүүлэлгүй удааж 15 жил боллоо. Аймшигт хэргийг бодитоор харахад хамгийн том хүчин зүйл болж байгаа саад бол энэ.

-Хэргийг мөрдөн шалгах явцад олон хүн мэдүүлэг өгсөн ч, сүүлд нь хэлсэн ярьснаасаа буцсан гэдэг хэр бодитой вэ?

-Хэрэг гарсан эхний хоёр жилд улс төрч хүн амиа алдсан учраас олон хүн мэдүүлэг өгсөн. Би ч албан ёсны мэдүүлэг өгч явсан. Гэтэл мэдүүлгээсээ буцсан, “Би тийм юм яриагүй”гэж мэлзсэн хүн олон гарсан. Энэ юуны илрэл вэ гэвэл, хэргийг илрүүлэх сонирхлыг бүх шатанд бууруулсан. Дээд төвшинд, УИХ болон засаглалын бусад төвшинд тэр хэргийг илрүүлэх сонирхолгүй байхад цагдаа, хуулийнхан юу гэж ажиллах вэ дээ. АН-ынхан өөрсдөө мэдэж байгаа атлаа арьсаа хамгаалж илэрчих юм бол хэцүүдэх нь гээд ухарсан. Тэр үеийн МАХН-ынхан ч хэрэг илрүүлэх ажилд олигтой хандаагүй. Хэргийг битгий илрээсэй гэж, илрүүлэхгүй байхад хувийн тоглолтоомаш их хийсэн хүн бол Ц.Нямдорж. Цагдаа, тагнуулын байгууллага тус тусдаа ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь бид буюу С.Зоригийн фракцийнхны шахалтаар УИХ-д ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг байгуулахын эсрэг байсан хүн ньмөн л Ц.Нямдорж. “Эрүүгийн хэрэгтпарламентад ажлын хэсэг байгуулдаггүй” гэж олон юм ярьж эсэргүүцсэн. Гэтэл тэр хэрэгт парламентын хяналтын зөвлөл байгуулах шийдвэр зөв байсан юм шүү. Тиймээс би Ц.Нямдоржийг гайхдаг бас харддаг. Гэхдээ 2000-2004 оны хувьд хэрэг илрүүлэх ажил харьцангуй тогтвортой байсан. Тэр үед парламентын хяналтын зөвлөлийгтухайн үеийн УИХ дахь Ардчилсан холбоо эвслийн гишүүн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн 1985 онд Дарханд гэртээ амарч байхдаа бусдын гарт учир битүүлгээр амиа алдсан Төмөр-Очир агсны хүүТ.Эрдэнэбилэг ахалж байсан юм. Гэтэл С.Зоригийн амиа алдсан хэрэгтДархандТөмөр-очир агсны амиа алдсан хэрэг дээр ажиллаж байсан, сүүлд Германаас баригдаж ирээд амиа алдсан Энхбатын тухай олон зүйлийг ярих болсон Л.Санжаасүрэн хурандаа ажиллаж байсан. Төмөр-Очир агсны хэрэгилрээгүй, С.Зоригийн хэрэг ч илэрсэнгүй. Эхний буюу Төмөр-Очир агсны амийг егүүтгэсэн тэр хэрэг илрэхгүй байснаар ямар үр дагавартай вэ гэвэл одоо болтол тухайн үеийн НАХЯ, тагнуулын газар, социалист систем, ОХУ хардалтын хар толботой үлдсэн. Энэ ардчиллынхны хэлдэг, илрүүлнэ гэжярьдагнэг брэнднь байсан. Илрүүлж чадна гэж үзэж, бишгүй хөөцөлдсөн. С.Зориг мааньТөмөр-Очир гуайн амиаалдсанхэргийн учиг тайлагдах ёстой гэсэн байр суурьт хатуу зогсдог хүмүүсийн нэг байсан.Талийгаачийг амьд сэрүүн байхад 1992 оноос хойш Т.Эрдэнэбилэг бид хэд хамтдаааавынх нь амиа алдсан тэр хэргийн зангилааг тайлах гэж зүтгэж, олон ч хүнтэй уулзсан. Тэр дотор Л.Санжаасүрэн хурандаа байсан юм. БидДарханд очиж, тэр хэрэгт оросууд үнэхээр холбоотой юу, НАХЯ холбоотой юу гээд албан болон албан бусаар уулзалт, ярилцлагууд хийж байлаа.

-2000-2004 онд хэрэг илрүүлэх ажил тогтвортой явагдсан гэлээ. Тодруулахгүй юу?

-Засгийн эрхийгМАХН барьж, Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Харьцангуй тогтвортой ажилласан гэж буй нь ямар учиртай вэ гэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр хоёр чухал алхмыг хийсэн. Цагдаа, тагнуул дээрх тусдааажлын хэсгүүдийг нэгтгэсэн. Хоёрдугаарт, өөр ямар ч Засгийн газар, ямар ч УИХ, аль чнам зоригтой хийчихэж чадаагүй мөнгөн шагналыг тэр амласан. 2000 оны 500 сая төгрөг гэдэг их мөнгө. С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой мэдээлэлд тэр хэмжээний мөнгө амлана гэдэг шинэ мэдээлэл орж ирэх, хэрэг илрүүлэлтийг идэвхжүүлэхэд нааштай алхам болсон. Харамсалтай нь үүнийг буруугаар ойлгосон хүн цөөнгүй гарсан. Тухайн үедажлын хэсэг надад албан ёсоор хамтран ажиллах санал тавьсныг би хүлээж авсан юм. Өнөөдөртэр үед надтай хамтран ажиллаж байсан хүмүүсээс одоо нэг ч хүн цагдаа, тагнуулын байгууллагад алга. Тиймээсби харьцангуй их мэдээлэлтэй, гэхдээ улсын нууцад хамаарах баримтуудыг дэлгэхгүй нь ойлгомжтой.

-Тэгвэл 2004 оноос хойшхэрэг илрүүлэлт ямар байдалтай явж ирэв?

-Эвслийн, эв нэгдлийн гээд олон засагбайгуулагдаж, хэрэг илрүүлэлтэд төдий л ач холбогдол өгөлгүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсгийн үйл ажиллагаа бас саарсан, хүмүүс нь солигдсон. Одоо байдал бүр дордсон. Тусгайлсан, иргэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийг илрүүлэх ажлын хэсэг гэсэн нэгж ямар ч байгууллагад байхгүй, алга болгосон. Уг нь 2012 оны сонгуулиар АН эрх барьж, улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Билэгт болсон. АН ялах болгонд тэр хэргийн илрүүлэлтэд саад тотгор болох ямар нэгэн байдал үүсдэг. Би хэн нэгнийг шууд буруутгахгүй. Гэхдээ хэзээ ч би АН-ынхнаас, ялангуяа 1990-ээд онд ардчилалд хамт явж ирсэн нөхдөөс шаардажбайсан, шаардах ч болно. Хэргийг илрүүлэхийн тулд шийдэмгий, зоримог ямар алхмыг хийсэн юм бэ, ядаж Н.Энхбаярын дайны зүйл хийж чадсан уу, АН-ынхан. Тэр Ерөнхий сайд байхдаа500 саяыг амлаж чадсан, түүний мөрөөр хэргийн тухай нэлээд шинэ мэдээлэл илэрсэн, олон сэжиг таамаг мухарлагдсан. Казиногийн хэрэг гэгч таамаг С.Зоригийн хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг Н.Энхбаярын үед тогтоосон.Тэгвэл өнөөдөр тэгж мухарласан зүйл байна уу, Элбэг ээ, Дорлиг оо гэж намын журмын нөхдөөсөөасуумаар байна. Д.Дорлигжав тийм ч муу хүн биш л дээ, хүнийхээ хувьд. Бид нэг шугаманд, “Цэнхэр лагерь”-т хамт явж байсан,хутга бариад нэгийгээ алчих тийм аймаар хүмүүс биш. Гэхдээ тэр Ерөнхий прокурор болоод өнгөрсөн жилийн аравдугаар сарын 2-ны өдөр шиг санагдана, С.Оюун ахыгаа дурсч хөшөөнд нь цэцэг өргөж байхад хэлсэн үгэндээ “Энэ хэрэгт тусдаа ажлын хэсэг шаардлагагүй” гэсэн. Гэтэл үгүй юм, тэр хэрэгмаш том үр дагавартай, илрэхгүй байх тусам сөрөг үр дагавартай. Монголын цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж чадаж байгаагаа тэр хэргийн илрүүлэлтээр харуулах ёстой. Өнгөрсөн алдааг Мөрөн байна уу, Алтанхуяг ч байна уу хэн нэгэн рүү түлхэж болох ч Монголын улс төрчид өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой. Зоримог алхам хийж чадаагүйгээ, хэрэг илрүүлэх нь Монголын ямар ч Засгийн газар, УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нэгээхэн ажил байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй шүү дээ. Доорх хүмүүс нь ажиллахгүй саад хийж байхад хагас дутуу ч гэсэн хүлээн зөвшөөрөөд өөрийн чадах хэмжээнд ажилласан хүн бол түрүүнд миний дурьдсанчланН.Энхбаяр л байгаа юм.

-Тухайн үед Францаас баривчилж авчирч байсанД.Энхбат агсантэр хэргийн мэдээлэлтэй нэгэн байсан уу, эсвэл хэлмэгдсэн нэгэн үү?

-500 саяын урамшуулал амлангуут ажлын хэсгүүд идэвхжсэн. Тэр үед сөрөг тагнуулын албанд байсан Б.Хурц мэдээлэгч нарынхаа шугамаар авсан мэдээллийн дагуу Францад байсан Д.Энхбат агсныгС.Зоригийнамь насаа алдсан хэрэгт мэдээлэл сайтай гэж үзсэн байдаг.Ингээд тухайн үеийн тагнуулын даргад рапорт бичиж, Францад байгаа Д.Энхбатыг авчрах талаар дурьдсанаар хүн хулгайлсан гэх дуулиантхэрэг гарсан. Д.Энхбатын өмгөөлөгчөөртагнуулын Б.Баатар генералын асуудлаар ажлаасаа халагдсан бэлтгэл хурандаа Л.Санжаасүрэн гарч ирж, асуудал улстөржсөнөөр гэрч болох ёстой хүнийг хохирогч болгож С.Зориг амь насаа алдсан хэргээс холдуулж замхруулсан. Тэр үедЕрөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаяр бүр сүүлд тэр талаар мэдсэн байдаг.

-Одоо асуултаа жаахан өөрчилье. Биярилцлагынхаа эхэнд “Энэ өдөртанд юу бодогддог вэ”гэж асуусан. Одоо харин аравдугаар сарын 2-ныгхэрхэн өнгөрүүлдэг вэ гэж асуумаар байна. Учир нь та цэцэг өргөхөөс илүү өөр асуудлыг сөхөх учиртай гэж үзэж байх шиг?

-Талийгаач орос школтой хүн байсан юм. Би орос маягаар 100 татаж, түүнийг дурсдаг байлаа, жил болгоны энэ өдөр. Энэ жил тэгж өнгөрүүлмээргүй байна. Цэцэг өргөж,өнгөрүүлдэгийг ч шүүмжилмээр байна. Энэ өдөр надад Л.Санжаасүрэн хурандаа, Б.Хурц нараасасуух асуулт байна.Нэгдүгээрт, Д.Энхбат гэдэг хүн мэдээлэл сайтай гэдгийг хэн хэлсэн бэ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажилтан Б.Хурцын мэдээлэгч нь хэн байв. Хүнийг дэмий хардаж, гүтгэхийн оронд түүнийгээ хэлчих хэрэгтэй. Хоёрдугаарт, “Д.Энхбатыг Францаас олон улсын хууль зөрчиж, нууц байдлаар хулгайлж авчир” гэсэн шийдвэрийг хэн гаргасан бэ, тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр уу, хурандаа Д.Батсайхан уу. Өнөө хүртэл би энэ асуултын хариуг гайхаж боддог. Үүнийг тодорхой болгож байж энэ их улстөржилт, чөтгөрийн тойрог болчихсон асуудлуудынхариу гарна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ