АНУ задрах гэж байна уу

Дэлхийд эдийн засаг, үйлдвэрлэл зэрэг бүхий л зүйлсээрээ тэргүүн эгнээнд бичигддэг Нэгдсэн Улс задарвал юу тохиолдох вэ...

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон. Өчигдөр буюу аравдугаар сарын нэгэнд тус улс санхүүгийн шинэ жил буюу ирэх жилийн төсвөө батлах байсан ч данс нь улайж, төсөв хүрэлцэхгүй болсныг зарласан. Энэ нь бүх төрлийн төрийн алба ажиллагаагүй болж байгаа гэсэн үг юм.

АНУ-ын түүхэнд хүрэлцээгүй төсөвтэй шинэ санхүүгийн жилтэй золгож байгаа хоёр дахь тохиолдол болж байна. Үүнээс өмнө 17 жилийн өмнө энэ байдал тохиолдож байсан юм. Ерөнхийлөгч Барак Обама төсвийн ажилтнуудыг түр хугацаанд иргэдэд үйлчилж цалин хөслсгүй ажиллахыг хүссэн ч ажилчдын дийлэнх нь эсэргүүцсэн байр суурьнаас хандаж байгаа. Нийт төсвийн ажилтнуудын 68 хувь нь цалин хөлсгүй ажиллахыг байж боломгүй гэж үзэж байгаа бол 27 хувь нь аргазам тодорхой болтол ажиллаж болох юм гэсэн байна. Гэсэн ч эхний ээлжинд гэхэд 700 мянган төсвийн ажилтан Засгийн газрын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор ажилгүй болоодбайгаа.

Америкийн одоо байгаа байдал, нөхцөл байдлыг харж буй дэлхий нийт Америкийн Нэгдсэн Улсыг задрах гээд байна уу гэсэн ажиглалт хийгээд байна. Зөвхөн дэлхийн бусад улсууд ч бус америкчууд өөрсдөө ч гайхширлын байдалтай байна. Одоо үүсээд байгаа хямрал илүү өргөн хүрээг хамрах аваас энэ хардлага биелэлээ олоход тун ойрхон байгаа. Гэхдээ Засгийн газрын энэ гацаа энэ долоо хоногийн сүүл гэхэд тодорхой болно гэсэннайдлага байна.

АНУ-ынзадарлын тухай яригдаж эхэлсээр багагүй хугацаа өнгөрөөд байгааа. Ялангуяа өнгөрсөн жилээс энэ асуудал үе үехэн сөхөгдөж эхэлсэн юм. Одоо үүсээд байгаа асуудлаас ч өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цагаан ордонд 47 мужийн иргэд салан тусгаарлах хүсэлтэй байгаагаа албан бичгээр хүргүүлж байсан. Энэ хөдөлгөөн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон бөгөөд Бүгн Найрамдах намынхны дэмжигчдийн үзэл санааны илэрхийлэл байсан. Нэгдсэн улсыг зардаах сонирхол болонодоогийн үүсээд байгаа Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт зэрэг асуудлуудад ерөнхийлөгч Барак Обамаг буруутгах хандлага ихээхэн ажиглагдаж байна. Энэ удаагийн Засгийн газрын гацалтыг “Обама кер” буюу Эрүүл мэндийн халамжийн шинэчилсэн найруулгатай холбож байгаа. Гэсэн ч Барак Обама өөрийн байр суурьдаа итгэлтэйхэвээр байна. Тэрбээр өчигдөр “Конгресс дахь хэсэг бүгд найрамдахчууд эрүүл мэндийн шинэчлэлтийн хуулийг барьцаалж, улсын төсвийг батлахаас татгалзан, Засгийн газрыг хаахад хүргэлээ” хэмээн итгэлтэйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.

АНУ задархад нэн түрүүнд 300 сая иргэнд ихээн нөлөөлнө, түүгээр ч барахгүй дэхийн эдийн засгийн тогтолцоонд томоохонөөрчлөлт гарах нь мэдээж. Дөнгөж өчигдөрхөн Засгийн газар түр зогсолтод орох сургаар хувьцааны ханш савалж эхэлсэн юм. Нийгмийн тогтворгүй байдал АНУ-ыг задраахад хүрч байгаа юм биш биз.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ