Өнгөрсөн сард Иракт мянга гаруй хүн үрэгджээ

Иракд дайн тулаан дууссан гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ тэнд цус асгарсан хар өдрүүд үргэлжилсээр байгаа. Өнгөрсөн сард гэхэд Иракт мянган гаруй хүн амь насаа алджээ хэмээн НҮБ-аас мэдээлж байна. Өдөр өнжилгүй хаа нэгтээ халдлага, дэлбэрэлтүүд болж эрчүүдээс гадна эх хүүхдүүд олноороо өнчирч байгаа нь сэтгэл эмзэшлүүштэй асуудал болоод байна.

АНУ цэргүүдээ гаргаж, тус улсад энхтайван тогтоно гэж байсан итгэл алга болжээ. Иракд таван жилийн өмнө буюу эд дайны гал маналзаж байхад ч сард мянган хүн үрэгдэж байсан нь ховор. Их хөл үймээний дунд хөлөө алсан түрэмгийлэгчдийн халдан довтлох нь улам ихэсчээ. 2006-2007 онд эд хурцадмал болж ирсэн Аль-Кайда бүлэглэл болон исламын шийтүүдийн хоорондох иргэний дайн өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа.

Иракд амь үрэгдэсдийн тоо өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нэмэгдэх болсон.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ