Өмнөд Солонгос зэвсэгт хүчнээ гайхууллаа

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний 65 жилийн ойд зориулан тус улс сүүлийн 10 жилд болж байгаагүй томоохон хэмжээний цэргийн жагсаал зохион байгууллаа.

Жагсаалд 11 мянган цэргийн албан хаагч оролцож, 120 онгоц болон 190 газраар явдаг техникийг харуулсан юм. Үүгээрээ цэрэг, зэвсгийн хүчээ харуулаад авсан билээ..

Жагсаал Сөүл хлтын нисэх онгоцны буудлын ойролцоо болсон юм.Жагсаалын нээлдтэд тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе үг хэлэхдээ Умард Солонгосын зүгээс нүүрлээд байгаа аюул заналын талаар дурдсан байна. Солонгосын хойгт хурцадмал байдал хэвээр байгаа учир Пхеньянд шахалт үзүүлэх бодлогоо цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ тэрээр онцолсон аж.Түүнчлэн жагсаалд АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейгел оролцсон юм. Эдгээр хоёр улс цэргийн хамтарсан сургуулилт хийх зэвсэгт хүчний салбарт амжилттай хамтарч байгаа билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ