Обама Малайзад хийх айлчлалаа цуцаллаа

Малайзын мэдээллийн агентлагаас АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тус улсад хийхээр төлөвлөөд байсан албан ёсны айлчлал цуцлагдсан хэмээн мэдээллээ.Төлөвлөгөө ёсоор ирэх долоо хоногт айлчлах байсан юм. Айлчлал хойшилсон шалтгаан нь мэдээж АНУ-ын Засгийн газрын түр хугацааны зогсолттой холбоотой.
Өнөө өглөө Малайзын ерөнхий сайд Датук Сери Нажиб Разак ерөнхийлөгч Барак Обаматай утсаар холбоо барьж нөхцөл байдлыг нь асуух далимд айлчлалаа цуцлахаар болсон тухайгаа ярьсан байна. Даваа гаригт Цагаан ордонд бүх зүйл хэвийн, улс төрийн нөхцөл байдал төлөвлөгөө ёсоор явсаар байсан ч өчигдрөөс байдал өөрчлөгдөж эхэлсэн.
АНУ-ын байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа ч ирэх долоо хоног гэхэд асуудлыг шийдвэрлэнэ хэмээн хүлээзнэж байна. Барак Обама Азийн орнуудаар айлчилж эдийн засгийн яриа хэлэлцээ хийх байсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ