Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв” байхад орон сууцны контороор яахав


Дархан сумын Засаг дарга, түүний тамгын газар иргэд олон нийтэд нээлттэй, ил тод үйлчилж байгаагийн нэг жишээ нь ”Иргэдэд үйлчлэх төв” болоод байна. Олон нийтийн мэдээллийн сүлжээ болох Фэйсбүүкийн хуудсаар дамжуулан тус төвдөө ирсэн санал гомдлыг мэдээлж, тэр мөрөөр хийсэн ажлаа танилцуулж эхэлжээ.
Иргэний өргөдөл, гомдол гэдэг буцах хаяг, буух эзэнтэй байх ёстой ч түүний нэр овог, утасны дугаарыг нь хүртэл нийтлээд, нийтэд зарлаад байх нь оновчтой сонголт биш. Тулгамдсан асуудлаа төрийн байгууллагадаа гаргасан болохоос олон нийтийн сүлжээнд зориулж, дугаараа, нэрээ нийтлүүлэх гэж мэдээлэл өгдөггүй гэдгийг эрхэм Б.Азжаргал та бодоорой.
Нөгөө талаар хариуцлагагүй, ажлаа мэддэггүй СӨХ-г үргэлж шүүмжилсээр, өөлсөөр ирсэн ч өдийг хүртэл түүнийг зохицуулж шийдэж чадаагүй. Харин Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”-д ирсэн санал гомдлыг сонирхвол бараг 90 гаруй хувь нь ус алдсан, тог тасарсан, дулаан муу байна, хогны асуудлыг цэгцлээч, орцыг минь янзалж өгөөч гэх Сууц өмчлөгчдийн холбоонд хаягласан саналууд байх юм. Ийм хүсэлтийг хүлээн авлаа ч нэгэнт өөрийн чиг үүрэгт хамаарах асуудал биш болохоор Дархан сумын Засаг даргын тамгын газар хариуцаж хийгээд халаалтыг нь залгаад, орцыг нь цэмцийлгээд, хогийг нь цэвэрлэх нь юу л бол. Орон сууцны контороо хурдхан байгуулж, энэ мэт иргэдийн гомдлыг барагдуулж эхлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол “Иргэдэд үйлчлэх төв” Орон сууцны конторт ирэх хүсэлтийгхүлээн авч, шийдвэрлэж чадахгүй орхигдуулах нь…
Д.Болор
Эх сурвалж: darkhantimes.com
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ