Хоёр гэгээнтэнтэй болсон тохиолдол хорвоод ховор

Ромын пап I Францис ирэх онд пап агсан II Иоанн Павел, ХХIII Иоанн нарыг Гэгээнтэнд өргөмжлөхөөр шийдвэрлэсэн тухай BBC уламжлав. Гэгээнтэнд өргөмжлөх ёслолыг ирэх дөрөвдүгээр сарын 27-нд хийхээр товлоод байна. Польш гаралтай пап агсан Иоанн Павел католик сүмийг 2005 онд нас барах хүртлээ буюу 27 жил тэргүүлсэн бөгөөд 400 жилийн түүхэн дэх анхны итали гаралтан бус хамба байсан юм.
Харин пап XXIII Иоанн агсан 1963 он хүртэл таван жил энэ өндөр сэнтийд заларсан. Хоёр папыг нэгэн дор Гэгээнтэнд өргөмжилж, бурханчилсан тохиолдол ойрын хэдэн зуун жил тодохиолдож байгаагүй үйл явдал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ