Интернэтэд донтсон хүүхэд эмчлэх төв Японд нээгдэнэ

Техник технологийн хэт хурдтай байдал нь хүн төрөлхтөнд сөрөг нөлөө авчирч эхэлсэн. Үүний нөлөөнд хамгийн ихээр өртөж буй улс бол Япон болчихоод байгаа. Япон хүүхдүүд цахим ертөнцийн хараат болж байгаа нь томчуудыг хамгийн их түгшээх зайлшгүй нэгнн шалгаан болоод буй. Тиймээс тус улсын Боловсролын яамнаас гар утас, компьютер, цахим тоглоом зэрэгт донтсон хүүхдүүдийг эмчлэх тусгай сувиллын газрууд нээ хээр төлөвлөж эхэллсэн байна.

Зурагт үзэх, интернэтээр зугаалах, видео тоглоом тоглох хориотой ийм сувиллыг нэг үгээр эрүүлжүүлэх төв гэж болох бөгөөд ирэх сараас ажиллах юм байна.

Хүүхэд, залуучууд сүүлийн үед интернэтийн хараат байдалд орчихоод байгаа хэмээн олон судалгаа нотолсон байдаг. Саяхны нэгэн судалгаагаар Лондон хотын оршин суугчдын 15 хувь нь “Интернэт уснаас чухал” гэж хариулсан байгаагаас харахад хүмүүс интернэтэд хэр зэрэг донтож байгааг харж болно.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ