Ер бусын зургаан зургаас та юу харж байна

Нэг л зүйлийг харж байгаа хоёр хүн өөр өөрөөр харж болох бөгөөд ингэхдээ тэдний хоёулангийнх нь зөв байдаг. Энд хамаг учир логик учир шалтгаанд биш, харин сэтгэл зүйд байгаа юм.
Зургийн ид шид үү, эсвэл байж боломгүй урлаг уу?
Хоёр юмуу олон дүрс бүхий зураг нь Сэтгэл судлалын их тольд тайлбарласнаар,иймэрхүү зургийг ойлгоход зурсан зурагт адилхан тохирох янз бүрийн төсөөлөл хүнд төрдөгтэй холбоотой гэнэ.
Та хэдэн эмэгтэйг харж байна вэ?
Анх харахад хүмүүсийн 90% нь 20-25 хэрийн насны аятайхан бүсгүйг харж, үлдсэн 10% нь том гэгчийн хамартай 70 гарсан эмээг олж хардаг. Зургийг анх харж байгаа хүмүүст хоёр дахь дүрсийг олж харахад хэцүү.
Санаа өгөхөд: Бүсгүйн чих нь настай эмэгтэйн нүд бөгөөд харин залуу бүсгүйн зууван царай нь эмгэний хамар юм.
Эхний агшинд таны харц зургийн аль хэсэгт тусч байгаагаас анхны сэтгэгдэл ерөнхийдөө шалтгаалдаг гэж сэтгэл судлаачид нотлодог. Бага зэрэг дасгал хийсний дараа та хэнийг олж харахыг хүсч байгаагаа өөртөө захиалж сурч болно.
Туулай юу, эсвэл нугас уу?
Хамгийн анхны “нугас-туулай”-н зураг 1899 онд Жасроугийн номонд хэвлэгджээ. Хэрвээ хүүхдүүдэд улаан өндөгний баярын эхний өдөр зургийг үзүүлвэл, тэд эндээс туулайг илүү лавтай олж харна, харин хэрвээ аравдугаар сард үзүүлвэл, тэд нугас юмуу түүнтэй төстэй шувууг олж харах магадлал илүү байх болно гэсэн бодол байдаг ажээ.
Санаа өгөхөд: Зүүн гар руу харсан нугас юмуу эсвэл баруун гар тийш харсан туулайг зургаас таньж болно.
Дуу дуулж байгаа мексикчүүд буюу хөгшид
Мексикийн зураач Октавио Окампо бол далд утгатай нэлээд ер бусын зураг зурдаг хүн. Хэрвээ анхааралтай харвал, түүний зураг бүрээс бас нэг нуугдмал дүрсийг олж харна. Тэр мексик, америкийн 120 гаруй киноны тайзны заслыг хийжээ. Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагасын хэд хэдэн нэртэй хүний хөргийг сюрреалист маягаар (“Дуучин Шерийн хөрөг”), (“Жүжигчин Жейн Фондын хөрөг”), (“Жимми Картерын хөрөг” зэрэг) зурсан байна.
Санаа өгөхөд: Цайвар шаргал үстэй эмгэн, өвгөн хоёр өөд өөдөөсөө харж байна. Тэдний хөмсөг нь мексик хөгжимчдийн бүрх малгай, харин нүд нь хөгжимчдийн нүүр юм.
Зүгээр л сарнай цэцэг үү?
Анх харахад, тийм байна. Ердийн л цэцэг, өөр юү ч биш. Гэвч яг тийм биш юмаа. Энэ зургийг зурсан Сандро дель Пре урлагт шинэ чиглэл бий болгож, үүнийгээ “хий үзэгдэл” гэж нэрлэжээ. Тодруулвал, зураг зурахдаа оптикийн хий үзэгдлийг харуулахад анхаарал тавьдаг байна.
Санаа өгөхөд: Сарнай цэцгийн төвөөс үнсэлцэж байгаа хосыг харж болно.
Өвгөн үү, эсвэл ковбой юу?
ХХ зууны эхний хагаст АНУ-д Я.Ботвинникийн зурсан энэ зураг “Миний нөхөр ба миний хадам аав” гэдэг нэртэй.
Та эхлээд хэнийг нь харж байна вэ. Ковбойн бүрх малгай өмссөн залуу эрийгүү, эсвэл том хамартай өвгөнийг харж байна уу?
Хүний өөртөө хандах хандлага нь дүрсний сонголтод нөлөөлдөг, тодруулвал эерэг бодолтой байхдаа хүмүүс эхний агшинд залуу хүнийг дүрсийг олж хардаг хэмээн сэтгэл судлаачид нотлодог байна.
Санаа өгөхөд: Ковбой хүзүү нь өвгөний ам, чих нь нүд, эрүү нь өвгөний хамар юм.
Харин та зургаа дахь зургаас юу харж байна вэ?
С. Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ