Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр аллага гарав

Өчигдөр Бирмийн Рахин мужид буддын шашинтнуудын цугларалтын үеэр Ерөнхийлөгч Тейн Сейн зочлоход таван хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Тандвэ хотоос дөрвөн эрэгтэй хүний цогцос болон нэгэн настай эмэгтэй цогцос олдсон байна. Одоогоор хэргийн эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа ч лалын шашинт хэт үзэлтнүүд үйлдсэн байх гэх таамгийг цагдаагийнхан дэвшүүлээд байгаа юм. Бирм улсад сүүлийн жилүүдэд лал болон буддын шашинтнуудын дунд мөргөлдөөн гарах нь улам олширсоор байгаа. Зөвхөн Рахин мужид өнгөрсөн онд л гэхэд шашин хоорондын мөргөлдөөнөөс болж 200 гаруй хүн амиа алдсан юм. Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ