Шинэ Хятад Шанхайгаас эхлэх нь

Дэлхийн эдийн засгийн хоёр дахь томоохон хөдөлгүүр болсон Хятад улс тун удахгүй эдийн засгийн тэргүүлэгч болохыг үгүйсгэх аргагүй боллоо. Хятад улс өнгөрсөн онд ирэх арван жилд улс орноо удирдах удирдагчаа сонгосон. Үүгээрээ шинэчлэлийг эхлүүлж байна хэмээн дуу хадаан зарлаж олон шинэлэг зүйлийг бий болгохоо зарласан.
Дундад улсынхан хагас жилийн өмнөөс эдийн засаг, улс төрийн шинэчлэл, авилга хээл хахуулийн эсрэг авах хүчтэй арга хэмжээнүүд гэхчлэн өргөн цар хүрээг агуулсан шинэтгэлүүдээ эхлүүлээд байгаа.
Тэгвэл дэлхийн хамгийн том хэтэвч болохыг зорьсон тэд Шанхайд эдийн засгийн чөлөөт худалдааны бүсээ нээлээ. Үүнийг эдийн засгийн шинжээчид дэлхийн хоёр дахь том худалдааны бүс болж мөнгөний урсгалд шинэ чиглэл бий болж, тоглоомын дүрмэнд багагүй өөрчлөлт орно хэмээж байна. Мөн юанийн гүйлгээ идэвхжиж, БНХАУ өөрийн мөнгөн тэмдэгтээ ам.долларын оронд дэлхийн голлох дэвсгэрт болгох зорилтод ч эергээр нөлөөлөх магадлалтайг шинжээчид онцлов. Шанхайг Хятадын шинэ брэнд болгож олон улсын анахаарлыг татах гол цэг болгохоор зорьж байгаа. Гэсэн ч Засгийн газар нь хараахан дуу нэгтэй биш байгаа нь зарим нэгэнасуудал үүргээд буй.
Нийтдээ 29 ам км том талбайд байгуулсан уг нүсэр худалдааны бүсийн нээлтэд БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен оролцжээ. “Энэ чөлөөт бүс БНХАУ-ын олон улстай хийх идэвхтэй худалдаа, бизнесийн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлт авчрах болно” гэж тэрбээр ярив.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 7.7 хувьтай байсан нь сүүлийн 13 жилийн доод үзүүлэлт болоод байна. Тиймээс тус улсын удирдлага эдийн засгийн хувьсгал хийхээр зэхэж, урт хугацаанд үр нөлөө үзүүлэх олон чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Шанхай эх газрын хамгийн том худалдааны чөлөөт бүс болох гэж байгаатай холбогдуулан интернэтийн хязгаарлагдмал байдлыг халахыг зорьж байгаа. Хятадын засгийн газраас Шанхайн зарим хэсэгт интернэтийн чөлөөт байдлыг өргөжүүлж "Нью-Йорк Таймс" сонины сайт, "Твиттер", "Фейсбүүк" зэрэг олон нийтийн сүлжээнд нэвтрэх нь чөлөөтэй болж байгаа.
Учир нь олон улсын хөрөнгө оруулагчид, томоохон бизнесмэнүүдэд илүүтаатай орчинг бүрдүүлэх үүднээс интернэтийнхэрэглээг өргөн хүрээнд ашиглах боломжийг нээг байгаа юм. Хятад улсад Твиттер, Фейсбүүк Хятад улсад 2009 оны дундуур зогсоогдож, харин Нью-Йорк Таймс сонины сайт болон гадаадын ХМХ-ийн бусад олон сайтууд өнгөрсөн жил хаагдсан юм.
Ямартай ч Шанхайн худалдааны төв нээгдэж байна. Хятадуудын найдаж буй ирээдүй нь эхгазар дахь Хонконг хөгжил билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ