Ангараг дээр супер галт уул байна

Эрдэмтэд ангараг дээр супер галт уул байгааг он удаан жилийн таамаглал,судалгааныхаа үр дүнд нотолоо. Эрдэмтдийн хэлж буйгаар уг галт уул 3.5 тэрбум жилийн өмнө оргилсон хэмээж буй. Харин одоо бол галт уул дахин идэвхижнэ гэсэн ямар ч найдвар байхгүй.

Гэхдээ сансраас авсан энэхүү зургуудад гал уул мөн эсэх тал дээр хэсэг эрдэмтэд маргаан үүсгэж байгаа. Харин олонхи эрдэмтэд зурагт шинжилгээ хийж тод харагдаж байгаа толбонууд нь галуулын тогоо, дэлбэрэлтээс үүссэн хотгор гүдгэр мөн гэв. Эрдэмтэд олон гариг дээр судалгаа хийж байсан ч иймэрхүү галуулын гэмээр ул мөр олж байгаагүй ажээ.

Эдгээр нотолгоо, шинэ баримтууд нь аргараг дээр амьдрал байсан эсвэл байх магадлал өндөр байгааг харуулж байна. Саяхан тус гаригийг судлаачид усны нэгдэл илрүүлсэн нь бүр ч итгэл төрүүлсэн хэрэг болсон.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ