Ливи дэх ОХУ-ын элчин рүү халджээ

Ливийн нийслэл Триполи хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам зэвсэгт халдлагад өртсөн тухай“ВВС” мэдээлж байна. Албаныхны мэдээлснээр дипломат корпусын дэргэд буун дуу, тэсрэх бөмбөгийн чимээ гарч нэлээд үймээнүүсээд байгаа аж.

Одоогоор яамны ажилтнуудаас хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл алга. Элчин сайдын яам руу халдах болсон нь орон нутгийн иргэнийг орос эсвэл Украин гаралтай иргэн буудсантай холбоотой хэмээн таамаглаж байна. Халдлага хийсэн этгээд амиа алдсан хүний найз гэж өөрийгөө нэрлэсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ