Сирийн дүрвэгсэд 17 улсад хуваагдан байрлахаар боллоо

Сирид үүсээд буй иргэний дайны нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын иргэд олноороо эх орноосоо дүрвэж буйтай холбоотойгоор НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссараас олон улсад хандан Сирийн дүрвэгчдийг эх орондоо хүлээж авах санал тавьсан байна.

Энэ дагуу АНУ, Франц, Австрали, Швед зэрэг 17 орон Сирийн дүрвэгчдийг тодорхой тооны хязгаартайгаар хүлээж авахыг зөвшөөрчээ. Мөн тэд ирэх 2014 онд Сирийн дүрвэгчдийг хүлээж авах ажлын хүрээнд нийт 10 мянган хуаран бэлтгэж, дүрвэгчдэд чиглэсэн зарим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Гэхдээ одоогоор эдгээр 17 орон тус бүрдээ хичнээн тооны дүрвэгчийг эх орондоо хүлээж авахыг зөвшөөрсөн нь тодорхойгүй байгаа гэнэ. Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Франц улс дөнгөж 1200 хүнийг хүлээж авах боломжтой гэдгээ илэрхийлсэн бол Швед улс 2012 оны эхэн үеэс хойш Сирийн 14700 дүрвэгч иргэнд орогнол олгоод эхэлсэн билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ