Шар зөгийд хатгуулж амиа алдагсад 50 дөхлөө

БНХАУ-ын Шаанси муж өнгөрсөн долдугаар сараас хойш хэдгэнэтэй тэмцэж байна. Орон нутгийн захиргааны мэдээлснээр үхэл таригч хэдгэнэд хатгуулж амиа алдагсад 50 орчим, гэмтэж бэртсэн хүмүүс 1657-д хүрсэн бол 37 хүний биеийн байдал тун ноцтой байна.
"Vespa mandarinia" буюу эрхий хурууны хэмжээтэй, шар толгойтой Азийн аварга хэдгэнийн хор цусны улаан эсийг устгаж, элэгний үйл ажиллагаа доголдоож үхэлд хүргэх аюултай ажээ. Гэвч хороос илүүтэйгээр харшлын өвчин тун аюултай гэж эмч нар анхаарууллаа. Төрөлхийн харшилтай хүмүүс хэдгэнэд хатгуулсан тохиолдолд хэт мэдрэмтгий болж амьсгалын зам боогдох, зүрхний шигдээс үүсэх зэргээр амиа алдах аюул өндөр болдог гэх.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ