Монголчууд гэмт хэргээр тэргүүлжээ

Гадаадын иргэдийн үйлддэг гэмт хэргийн тоо Өмнөд солонгост сүүлийн гурван жил өссөөр байгаа гэнэ. Тэднийг монголчууд тэргүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал 1000 монгол хүн тутмын 23 нь гэмт хэрэгт холбогддог аж.
Үүний дараа Узбекстан, Казакстан, ОХУ-ын иргэд ордогбөгөөд Солонгос улсад хамгийн их тоотой амьдардаг хятадууд наймд жагсжээ.
2012 оны 12 сарын байдлаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын хууль бус 177854 иргэн тоологдсоны 69972 нь хятад , 25665 нь вьетнам , 17591 нь тайланд , 13616 нь филиппин , 8680 нь монгол хүн юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ