"Kanebo"-ын хохирогчдын тоо 14 мянгад хүрчээ

Японы "Канэбо" компаний цайруулах үйлчилгээтэй чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүнээс болж хохирсон хүмүүсийн тоо 14 мянгад хүрчээ.

Энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр жигд биш алаг цоог цайралт явагдан, арьсан дээр энд тэнд цагаан толбонууд үүсдэг болохыг арьсны эмч тайлбарласны дараа ийм шийдвэр гарчээ. Үүний шалтгаан одоо хир нь тодорхойгүй байна. Одоогоор японы нилээд хэдэн эмнэлэгүүдэд энэ чанаргүй бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүст тусгай үзлэг хийж байгаа юм.

"Канэбо" компани тохиолдсон явдалд уучлалт хүссэн байна. Компаний үнэлснээр энэ явдал 56 сая ам.долларын алдагдалд хүргэх гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ