Амьтны хүрээлэнгийн бар хүн гэмтээжээ

АНУ-ын Оклахома мужийн амьтны хүрээлэнгийн бар паркийн ажилтан руу дайрч гарыг нь тасдах дөхжээ. Одоогийн байдлаар хохирогчийн биеийн байдал хэвийн болж байна хэмээн эмч нь мэдээлэв. Гараа барын хоол болгох дөхсөн эмэгтэй хоёр удаа хагалгаанд оржээ.
Бямба гаригийн өглөөний 10.00 цагийн орчимд “Геролд Вейн”-ийн амьтны хүрээлэнд энэ хэрэг гарчээ. Эмэгтэй ажилтны гарыг гэмтээсэн бар эр бөгөөд нас гүйцсэн байжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ