Т.Ариунаа: “Харанга”-ын Лхагваа, Баавар хоёр л сэтгэлийн дэм өгөх юм

Миний нэр төр хий хоосон зүйл байж хэмээн гунигтайхан ярьсан МУГЖ Т.Ариунаа шөнө бүхэн нойр дутуу, нойтон дэрэн дээр сэрдэг талаараа ярьжээ.“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржид н.Билэгт гэх эмэгтэйн бизнесийг хууль бусаар булааж авсан, мөн өчнөөн олон тэрбум төгрөгийг завшсан гэх мэт олон шалтгаанаар байцаалт өгөхийг шаардаж зарлан дуудах хуудас хүргүүлж байв. Г.Буяндорж мөрдөн байцаалтаас санаатай оргон зугтаж ч байсан юм.
Тэднийг манаачийнхаа гэрт нуугдаж байхад нь сар гаруйн өмнө барьсан бөгөөд Г.Буяндорж одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Удаа дараа өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарах хүсэлтээ илэрхийлсэн ч хуулийнхан зөвшөөрсөнгүй. Т.Ариунаа гавьяат ярилцлагадаа “Надад гэр бүлийн минь элэг бүтэн амьдралаас өөр юу ч хэрэггүй. Голоо гогодон байж эцсийн мөч хүртлээ би ханиа хамгаална. Ганцхан сарын дотор хоёр хүүгийн минь харц доошоо уналаа. Миний үс бууралтаж, үдэш бүр нойтон дэртэй хонож байна. Намайг од байлгахын тулд найдвартай түшиж тулгуур нь болно гэсэн амлалтынхаа ард миний хань 17 жил цэх зогссон. Харин өнөөдөр надтай ханилсныхаа төлөө ийм зовлонд унаж, амьдын хагацал үзнэ чинээ санаагүй биз.
Хэн нэгний захиалгат гүтгэлэг, явуургүй аргаас болж би өчнөөн муу нэр зүүж, ханиа ийм байдалд оруулахад хүргэсэн. Том хүү минь намайг төрсөн эхээсээ дутуугүй хайрладаг. Тиймээс зовлон жаргалаа хамтдаа хуваалцаад эцгийнхээ эзгүйд хажууд минь тулж байна” хэмээн амьдралынхаа талаар ярьж өөрийнх нь хүчин чармайлтаар өндөрлөгт хүрсэн хүмүүсээс нэг нь ч утасдахгүй байгаад гомдож байгаагаа илэрхийлжээ. Түүнийг сэтгэлээр дэмжиж байгаа хоёр хүн байгаа нь “Харанга”-ын Лхагваа, Баавар хоёр бөгөөд эдгээр эрхмүүд зовлон үзсэн гэсэндээ үргэлж сэтгэлийн дэм өгдөгт талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: mminfo.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ