Нобелийн шагналын долоо хоног эхэлж байна

Нобелийн шагналын 112 дахь долоо хоногийн ажил өнөөдөр эхлэж байгаа бөгөөд энэүеэр 2013 оны шинжлэх ухааны олонх гол салбарын шагналтныг тодруулна.
Анагаах ухааны салбарын шагналтнуудын нэр эхлэж тодорхой болно. Альфред Нобелийн өөрийнх нь гэрээслэснээр,энэ салбарын шагналтнуудыг 1810 онд байгуулагдсан дэлхийн анагаах ухааны боловсролын болон эрдэм шинжилгээний тэргүүлэх төвүүдийн нэг – Стокгольмын Каролины институт шалгаруулах ажээ.
Нобелийн хороод шагналд өрсөлдөгчдийн тухай, тэдний нэрийг хаанаас, хэн дэвшүүлсэн тухай эцсийн агшин хүртэл огт юу ч мэдээлдэггүй учир, шинжээчдэд энэ талаар таамаглал дэвшүүлэх л үлдэж байна.Энэ жил найдвар төрүүлж буй хүмүүсийн дунд Германы эрдэмтэн эмэгтэй Ингеборг Хохмайр, австралийн Грэм Кларк, америкийн Блейк Уилсон нарыг нэрлэж байна.
Тэдний бүтээл нь манай гарагийн 200 мянга гаруй хүнийг дахин сонсголтой болгосон кохлеарын шилжүүлэн суулгах хэрэгсэл бүтээхэд тусласан юм.
Нобелийн хороо генетикийн янз бүрийн өвчин,түүний дотор хорт хавдар үүсэх шалтгааны тухай эрдэмтдийн судалгаанд шагнал өгч магадгүй юм.
Нобелийн долоо хоногийн ажил Стокгольмд үргэлжилнэ.Физикийн хорооны шийдвэрийг аравдугаар сарын 8, химийн шагналтныг аравдугаар сарын 9-нд зарлана.
Энх тайвны шагналтныг аравдугаар сарын 11-нд Осло хотод зарлах бөгөөд1968 онд Шведийн банкны бий болгосон “Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн шагналын” эзэн аравдугаар сарын 14-нд тодорно. Утга зохиолын шагналыг хэзээ олгох нь уламжлал ёсоор хараахан тодорхойгүй байна. Гэвч аравдугаар сарын аль нэг пүрэв гарагт шагналтан тодорхой болдог юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ