Аргентины ерөнхийлөгчийн тархинд цус хурсныг илрүүлжээ

Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнербиеийн байдлаас болоод нэг сарын амралтавч болох юм.Эмч нар төрийн тэргүүний тархинд багаахан цус хурсныг илрүүлсэн байна.

Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, энэ цус хуралт нь ерөнхийлөгч толгойдоо гэмтэл авсны уршиг байжээ. Наймдугаар сард Кристина Фернандес тархи-толгойны бэртэл авч, тэгэхэд энэ тухай олон нийтэд мэдээлээгүй байна. Учир нь төрийн тэргүүний эрүүл мэндэд аюулгүй гэж эмч нар үзжээ.

Эмч нар одоогоор эмийн эмчилгээ хийх бодолтой байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчийн хэлснээр, 60 настай Фернандесыг ажлаа хийхийг ерөөс хориглоогүй ч, тэр төрийн ажил төрлийгямар хэмжээнд хийх ньтодорхойгүй байна.

Мэдээллийн агентлагуудын мэдээгээр, Фернандесаравдугаар сарын 27-нд явуулахаар товлосон Конгрессын сонгуульд бэлтгэх ажлаас хөндийрөхөд хүрэх ажээ. Төрийн тэргүүний албан тушаалд түүнийг дэд ерөнхийлөгч Амадо Боду түр орлохбөгөөдФранцад айлчилж байсан тэр Аргентинд буцаж ирсэн байна. Янз бүрийн намын улс төрчид ерөнхийлөгчийг түргэн эдгэхийг хүсч байгаагаа илэрхийлснийг“Форбс” сэтгүүлд мэдээлжээ.

Аргентины төрийн тэргүүний биеийн байдлын тухай мэдээ сонинуудын эхний нүүрэнд үе үе гардаг юм. Тухайлбал, 2011 онд Фернандесыг бамбай булчирхайн хавдартай гэсэн онош тавьжээ. Өнгөрсөн оны эхээр хавдрыг авах мэс засал амжилттай хийсэн байна.

Фернандес 2007 онд ерөнхийлөгч болсон юм. Тэрөөрийн нөхөр Нестор Киршнерийн оронд энэ албан тушаалд соногдсон бөгөөднөхөр нь сүүлд 2010 онд зүрхний өвчнөөр нас баржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ