Египетэд дахин бослого эхэлж урьд шөнө 50 гаруй хүн амь үрэгдэв

Урьд шөнө Египетийн нийслэл Каир хотноо бослого хөдөлгөөн дахин эрчимжиж 50 гаруй хүн амь үрэгдсэн хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Энэ бослого ерөнхийлөгч асан Мохаммед Мурсиг түлхэн унагагчид болон түүний дэмжигчдийн хооронд болсон юм. Бослогын үеэр лалын ахан дүүс намын 200 гаруй гишүүдийг баривчилсан байна.

Энэ өдрүүдэд Мурсиг дэмжигчид Египетийн хэд хэдэн хотод цэргийн жагсаал хийж байна. Энэ жагсаал нь Араб-Израйлийн дайны 40 жилийн ойд зориулсан аж. Каир хотын Тахиририйн талбайд гэхэд хэдэн зуун хүн энэхүү сүрт жагсаалд оролцож байна.

Өнгөрсөн долдугаар сард Мурсийгийн дэмжигчид цэргийнхний эсрэг томоохон жагсаал хийж, бослого өдөөж олон хүний амь насанд хүрсэн.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ