Хятадын зүүн хэсэг хар салхинд нэрвэгдлээ

Хятадын зүүн өмнөд хэсэг Фитоу нэрт хар салхинд өртөж их хэмжээний аадар бороо, хөрсний нуралдад өртсөн тухай эх сурвалж мэдээлж байна. Хар салхины улмаас мянга гаруй иргэд нүүн шилжээд байгаа ажээ.

Цаг уур судлаачдын мэдээлж буйгаар хар салхи 151 км цагийн хүч тэй салхилж байгаа гэнэ. Өнөө өглөөний байдлаар Фужиан мужид хүчтэй хар салхины улмаас тог цахилгаан тасарчээ. Түүнчлэн зэргэлдээх Зижиан мужид хэд хэдэн барилга нурж,усан онгоцны хоёр ч боомт эвдэрсэн гэв. Хар салхи өчигдрөөс эхэлсэнч нөхцөл байдал өнөө өглөөнөөс эхлэн нэлээд ширүүсч байна хэмээн Синь Хуа агентлаг мэдээллээ.

Одоогийн байдлаар Зижиан аймагт гэхэд аюулын бүсэд байсан 177 мянган иргэд гэрорноо орхиж аюул багатай газар руу нүүсэн гэнэ. Үүнээс гадна олон нислэгүүд цуцлагдсан байна. Өнгөрсөн сард нүүрэлсэнУсаги хар салхины улмаас тус улсад 25 хүн амь насаа алдсан билээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ