Буйр нуураас аварга Динозаврын толгой олжээ

Дорнод аймгийн Халхгол сумын иргэн н.Цэрэндонров Буйр нуурын хөвөөнөөс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт динозаврын аварга том толгой олжээ. Нутгийнхан чулуужсан толгойг хэмжиж үзэхэд, дөрвөн төө буюу 80 гаруй см урттай байсан аж.
Мөн хамрынх нь нүхээр зангидсан гар хангалттай багтаж байсан нь ямархуу том байсныг нь гэрчилж байгаа юм. Динозаврын толгойг олох үед эрүү нь байхгүй байсан бөгөөд зарим шүд ньалга байжээ. Аварга том толгойг үзэж, хэмжсэн Халхгол сумын иргэн Д.Дэлгэрбат тухайн үедээ Эрдэм шинжилгээний хүрээлэн рүү ярьж, албаны хүмүүст хэлэх гэсэн боловч утсаа авахгүй байсан гэнэ.
Одоогоор аварга толгойг Халхгол сумын Засаг дарга авч явсан бөгөөд холбогдох албаныханд нь хэлж, улсад тушаана хэмээсэн байна.Өмнө нь Буйр нуур орчмоос динозаврын яс олдож байсан албан ёсны мэдээлэл байхгүй аж. Тэгэхээр энэ үнэт олдвор нь тус газраас анх удаа олдсон палеонтологийн ховор баримт ч байж магадгүй ажээ. Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/50217.shtml?alias=society">www.mminfo.mnН.Пунцагболд
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ