“Талх” Ч.Ганхуяг, сагсчин Ц.Шаравжамц нар МАН-ын Их хуралд сонгогдож чадсангүй

МАН-ын XXVII Их хурал энэ сарын 27-нд болно. Уг Их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгох ажил аравдугаар сарын 1-нд эхэлж, өнөөдөр дуусч байна. МАН-ын Их хурлын төлөөлөгч сонгох үүрүүдийн хурал нэлээд ширүүн болж байгаа сурагтай.
Ш.Раднаасэдийн хувьд өөрөө нэрээ татсан бол сагсчин Ц.Шаравжамц 2012 оны Орон нутгийн сонгуульд ялагдсан учраас гишүүд түүнд итгэл үзүүлээгүй аж. Түүнчлэн Сангийн дэд сайд асан “Талх” Ч.Ганхуягт ч итгэл үзүүлэхийг хүсээгүй бололтой. Намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох ажиллагаа хаана хаанаа нэлээд ширүүхэн байгаагийн нэг илрэл нь Их хурлын төлөөлөгч болохын тулд мөнгө тараасан тохиолдол ч гарсан гэнэ. Тодруулбал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах байсан О.Алтансүх гэдэг залуу Чингэлтэйн гишүүдэд 10 мянган төгрөг тараажээ. Харин иргэд “Бид нарыг битгий доромжил” гээд түүний өөдөөс мөнгийг нь шидсэн гэнэ.
Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан дүүргийнхээ нэг намын үүр дээр очиход түүнийг халгаагаагүй гэнэ. Тиймээс тэрбээр өөр нэгэн үүрээс арай гэж сонгогдсон сурагтай. Харин “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг зохион байгуулсан залуус нэлээд сонгогдсон байна. Үүнээс харахад МАН-ын эгэл жирийн гишүүд намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гишүүдтэй хариуцлага тооцож, намдаа салхи оруулах, шинэ залуу боловсон хүчнийг дэмжих хандлагатай байгаа ажээ.
Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ