Цагаачдын цогцсыг эх оронд нь хүргэж байна

Италийн Лампедуза арлын ойролцоо өнгөрсөн баасан гаригт цагаачдын сууж явсан хөлөг онгоц сүйрсэн. Нийтдээ 500 орчим Африк цагаачийн зорчиж явсан усан онгоц живсэнээс 130 хүн амь үрэгдсэн юм. Харин одоо болтол сураггүй байгаа 200 орчим хүн байна. Болсон хэрэг явдалтай холбогдуулан Италийн Засгийн газраас хохирогчдод хүндэтгэл үзүүлэх үүднээс улс орон даяар нэг өдрийн гашуудал зарласан.
Одоогийн байдлаар Италийн Засгийн газраас нас барсан иргэдийн цогцсыг эргүүлэн нутагт нь хүргэх ажиллагааг эхлүүлээд байна. Өчигдөр гэхэд нийтдээ 83 цогцсыг хүргэсэн бол өнөөдөр үлдсэн цоцсуудыг хүргэж байгаа юм.
Италийн өмнөд хэсгийн арал хүрэхээс хэдхэн км-ийн наана живж осолдсон цагаачдын усан онгоцонд 500 хүн зорчиж явсанаас одоогийн байдлаар 150 нь эсэн мэнд аврагдаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр усан онгоцны хөдөлгүүр ажиллахаа больж зогссоны дараа хүмүүс бусдын анхаарлыг татахын тулд тавцан дээр гал гарснаас болж түймэр авалцаж, усан онгоц сүйрэн живсэн гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ