Химийн зэвсгийг хурааж эхэллээ

НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллагынхан Дамаск хотод химийг зэвсэг бүхий агуулахад үзлэг шалгалт, хийж, өнөөдрөөс эхлэн хурааж байна. Олон улсын шинжээчид Сирийн химийн зэвсгийг битүүмжилж, хураах ажиллагааг эхлүүлсэн тухайгаа албан ёсоор эхэлсэн тухай ВВС мэдээлж байна.

Шинжээчдийн хэлж буйгаар Сирид өнгөрсөн наймдугаар сард Дамаск хотын ойролцоо гарсан халдлагад хэрэглэсэн зарин хэмээх мэдрэлд хүчтэй нөлөөлдөг химийн бодисын нөөц 1000 орчим тонноор агуулагдаж байгаа ба өөр олон төрлийн хүнийг үй олноор нь устгах биологийн болон химийн зэвсэг Засгийн газрын мэдлийн 20 нууц агуулахад их хэмжээгээр агуулагдаж байгаа гэнэ.

Сирийн Засгийн газар НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдсэн үүргийнхээ дагуу химийн зэвсгээ хураалгах, устгуулах ажлыг эхлүүлээд байгаа. Харин босогчид химийн зэвсгийн нөөцөө Хезболлах зэвсэгт бүлэглэлтэй хамтран хөрш Ливан улс руу шилжүүлж эхлээд байгаа гэнэ. Хэрэв алан хядах бүлэглэлд шилжих юм бол олон талын сөрөг үр дагавар гарч эхэлнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ