Алмас байдгийг батлав


Далласт болсон хэвлэлийн бага хурал дээр Америкийн эрдэмтэд цасны хүн байгаа гэх 100 гаруй нотлох баримт дэлгэн тавьжээ. Мэргэжилтнүүд үүнийг таван жилийн турш цуглуулсан байна. Тэдгээр нотолгооны дунд дүрс бичлэг байсан агаад түүн дээр өнөөх алмасууд гэгээн дүрээрээ дурайж байжээ.
Хамгийн гол нотлох баримт нь алмасны ДНХ-гийн судалгааны үр дүн байсан байна. Багийн ахлагч доктор Мельба Кетчум Хойд Америкийн ой тайгад сүүлийн 13 мянган жилийн туршид алмас амьдарч байгаа гэж мэдэгджээ. Үүнээс гадна ДНХ-гийн шинжилгээний үр дүнгээс харахад, энэхүү төрөл нь хүний эрлийз төрөлд хамаарах болохыг тайлбарлажээ.
Урьд өмнө нь Кетчум алмас байдаг гэдэгт ер итгэдэггүй байсан аж. Тиймээс тэрээр био материалын судалгааг сайтар хийсэн байна. Алмасны үс нь хүн юм уу амьтныхаас шал өөр болох нь тогтоогджээ. Тиймээс тэрхүү үсийг улам илүү нарийвчлан судлахад хүрсэн байна. Тэр бүх судалгааны үр дүнд цус болон арьсны 111 загварт судалгаа шинжилгээ хийжээ.
Гэсэн хэдий ч Нью-Йоркийн Их сургуулийн Антропологийн тэнхимийн профессор Тодд Дисотелл энэ бүхнийг худлаа гэж үзээд тэр бүх судалгааны үр дүн хуурамч гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ маягаар алмас байгаа эсэх талаарх маргаан мөнхөд үргэлжлэх нь лавтай ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ