БНАСАУ-ын Ардын армийн 81 жилийн ой тохиолоо


БНАСАУ-ын Ардын арми байгуулагдсаны 81 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. Энэ нь БНАСАУ тусгаар тогтнолоо тунхаглах тэр ч бүү хэл Японоос чөлөөлөгдөхөөсөө өмнө нь өнөөгийн Ардын армийнхаа үндэс суурийг тавьж байсан гэсэн үг юм.
Ойн өдрөөр Умардын тал Мусудан дундын зайн тусгалт пуужингаа хөөргөж магадгүй гэсэн олон улсын таамаг сэжиг байсан ч ийм явдал гарсангүй өнгөрлөө. Умард Солонгос 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш мөнхийн удирдагч Ким Ир Сен, Агуу удирдагч Ким Чен Ир нарыг генерал цолоор хүндэтгэн дуудаж ирсэн бол залуу удирдагч Ким Чен Уныг маршал хэмээн өргөмжилж байгаа юм.
Ардын армийн ойн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр Пхеньянд тайван, ямар нэгэн олон нийтийн чухал арга хэмжээ зохион байгуулагдсангүй. Харин ойн өдрийг тохиолдуулан Пхеньяны төвд байрлах Ким Ир Сен болон Ким Чен Ир нарын хөшөөнд армийн албан хаагчид болон иргэд цэцэг өргөсөн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ