АНУ-д нэг эр зулын гол болов

АНУ-ын нийслэл Вашингтон хотод “Үндэсний цэцэрлэг”-т нэгэн эр өөрийгөө шатааж хүнд түлэгдлээс болж удалгүй нас баржээ.
Цагдаа нарын мэдээлж буйгаар амиа алдсан эр эхлээд өөр дээрээ шатахуун асгаж гал гаргажээ. Түүний энэ үйлдлийг зогсоохоор цагдаа нар болон эмч нар ажиллаж эмнэлэгт хүргэсэн боловч түлэгдэлтийн шархаа даалгүй амь тавьсан гэнэ.
Чухам ямар шалтгаанаар ийнхүү олны өмнө өөрийгөө шатаах болсон эсэх нь тодорхойгүй байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ