Т-Батаар Дарханд ирлээ

70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-нд Монголд ирж, түүнийг зургаан сараас эхлэн олон нийтэд сонирхуулж эхэлсэн билээ. Чингисийн талбайд түр музей байгуулан, үлэг гүрвэлийн олдвор болоод түүнийг эх орондоо авч ирсэн түүхийг зургаар харуулсан үзмэрүүдтэй өнгөрсөн хугацаанд нийслэлийнхэн танилцаад амжсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр Т-Батаар Дархан хотноо ирлээ. Нээлтэд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, Үлэг гүрвэлийн Төв Музейн захирал Н.Жавзмаа, Дархан-Уул аймгийн ССАЖГазрын дарга О.Банзрагч, Дарханы музейн захирал А.Болорсүх нар оролцжээ. 10 дугаар сарын 5-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн 3 сар хүртэл үргэлжлэх бөгөөд том хүн 1000 төгрөг, хүүхдэд 500 төгрөгөөр үйлчилж байна.

Мөн Үзэсгэлэнтэй холбоотойгоор олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Болор

Эх сурвалж: darkhantimes.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ