Францын ерөнхийлөгч Хятадад айлчилж байна

Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Бээжин хотноо ирлээ. Тэрээр БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай ажлын айлчлал хийж юм. Түүний айлчлалын гол зорилго нь Хятадын удирдлага солигдсоны дараа хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх явдал юм.

Олланд айлчлалынхаа хүрээнд Хятадын шинэ дарга Си Жиньпин, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кецянь нартай уулзаж байгаа юм. Талууд Хятад-Францын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна Хятад-Европын холбоо төдийгүй олон улс, бүс нутагт тулгараад буй асуудлуудыг хэлэлцэхээр зэхэж байна.

Хятадын гадаад худалдааны 1.3 хувийг Франц улс эзэлдэг нь Германы таван хувьтай харьцуулахад бага үзүүлэлт юм. Өнгөрсөн жил Хятад-Францын худалдаа буурсан дүн ажиглагджээ. Тиймээс буурсан энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх болон өөр боломжит хөгжлийг тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго болж байгаа ажээ.

Х.Төгөл

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ