Оюутолгойн шийдэгдсэн гэх 15 асуудал юу байв

Өчигдөр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээр Улаанбаатарт эхэллээ.

Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал Да.Ганболд нар Монголын талаас энэ хэлэлцээрийг ахалж оролцож буй бөгөөд ажлын гурван ч хэсэг байгуулж ширээний ард дахин сууж байна.

Талууд өнгөрсөн есдүгээр сарын 23-наас 27-ны хооронд Лондон хотноо Рио Тинтогийн оффист хийсэн хэлэлцээрт нийт 30 асуудал хэлэлцсэнээс 15-д нь зөвшилцөлд хүрч, шийдвэрлэж чадаагүй 15 асуудлыг нь одоо нийслэлд хэлэлцэхээр болжээ. Лондонг зорьсон манай төлөөлөгчид ямар 15 асуудлыг шийдэж чадав гэдэг нь сонирхолтой.

Тэдгээр асуудлуудаас хамгийн чухал нь Оюутолгойн бүлэг ордод хамаарахболовч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” компанийн нэр дээр шилжүүлж, улмаар Монголын тал нийт лицензийн талбайгаас 34 хувийг эзэмших зарчмын шийдэлд хүрсэн явдал юм.

Мөн хоёр ч тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулалтын гэрээний агуулгад нийцүүлэн “Оюутолгойкомпанид шилжүүлэх тухайУул уурхайн яамны саналыг хөрөнгө оруулагч талд танилцуулж, талууд шуурхай арга хэмжээ авахаар болжээ.

Дээрх асуудлаар тохиролцоонд хүрсний үр дагавар нь Монголын талын ногдол ашиг төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэх нөхцөл бүрдсэн явдал.

Гэхдээ яг ямар 15 асуудал шийдэгдсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсэг нийтэд зарлахгүй нууцалж байгаа.

Өчигдөр Улаанбаатарт эхэлсэн хэлэлцээрээр эхний ээлжинд хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн асуудлыг хоёр талаас шалгаж, зардал юунаас болоод, яагаад хэтэрсэн бэ гэдгийг судлах ба төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас хоёр тэрбумаар нэмэгдсэн асуудлыг шалгуулахаар Монголын Засгийн газар болон, хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулж шалгалтын дараа санхүүжилт хэтэрсэн шалтгааныг тодорхой болгон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх аж.

“Оюутолгой” төслийн ТЭЗҮ болон бүлэг ордынгеологийн нөөцийн тодотгол хийж, эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт санхүүжилтийг ямар банкнаас хэдий хэмжээгээр авах буюу төслийн нэмэлт санхүүжилтийннөхцөлүүдийг нарийвчлан судлах зэрэг чухал асуудлууд Улаанбаатарт шийдэгдэнэ.

ТУЗ-ийн гишүүдийн дуулгасан чихэнд чимэгтэймэдээ нь “Хувь нийлүүлэгчид нэг завин дээр сууж яваагийнхаа хувьд үл ойлголцлоо арилгаж, нэгдсэн тохиролцоонд хүрч, богино хугацаанд ажиллах хэрэгтэй” гэдэгт санал нэгдсэн явдал хэмээлээ.

Ямартай ч Оюутолгойн гол асуудлуудыг шийдэж чадсан ба тохиролцоонд хүрсний үр дүн болгож ирэх онд далд уурхайн ажлын бүтээн байгуулалт шуудрах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ