Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Энэ оны оны Нобелийн шагналын эрүүл мэнд, физиологийн салбарыншагналтнууд тодорлоо. Салбартаа тэргүүлэх ололт амжилт гаргасан хэмээн АНУ-ын хоёр эрдэмтэн, Германы эрдэмтэн нэрхүндтэй энэ шагналын хүртлээ хэмээн "Гардиан" сэтгүүл уламжиллаа. Шагнал гардуулах ёслол Шведийн Стокгольм хотын Каролинска институдид болсон юм.
Эрүүл мэндийн салбарт "Эсийн зөөвөрлөлтийн систем болон түүний мехнаник шилжилт"-ийн судалгаа хийсэн эрдэмтэд шалгарсан юм. АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор болох Ренди Шекман, АНУ-ын Иелийн их сургуулийн эрдэмтэн Жеймс Ротман, Стенфордын их сургуулийн Герман профессор Томас Шюдофф нар энэ оны анхны Нобелийн шагналтнууд боллоо.
Эрдэмтэд энэхүү судалгааныхаа ажлыг 1995 оноос эхлүүлж, 2012 оны сүүлээр бүрэн дуусгасан байгаа юм. Энэ гурван эрдэмтэнд шагнал болон тус бүр нь 1.2 сая ам.доллар дагалдна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ