Пакистанд зорчигч тээврийн онгоц шатав

Пакистаны Карачи хотын Олон улсын нисэх буудалд хөдөлгүүрээс нь гал авалцаж буй зорчигч тээврийн онгоц газардав. Тус онгоц Дубайг чиглэн нисч байсан боловч хөөрснөөсөө хойш 10 минутын дараа яаралтай эргэж буужээ.

Онгоц шатахыг харсан гэрчүүд далавч нь дүрэлзэн шатаж буйг хамгийн түрүүн ажиглажээ. Мөн тэд болж буй үйл явдлыг бичиж амжсан байна. Онгоцонд 62 хүн байсны 54 нь зорчигч, найм нь багийн гишүүн бөгөөд азаар хүний амь нас хохироогүй аж. Онгоцыг газардсаны дараа инженерүүдийн баг үзлэг хийсэн ажээ. Ослын шалтгааныг одоогоор огтоогоогүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ