3D нууцлалтай 100 ам.долларын дэвсгэрт хэвлэгдлээ

АНУ 100 ам.долларын шинэ мөнгөн дэвсгэртийг өнөөдөр танилцуулж байна. Өндөр технологиор бүтсэн шинэ долларын дэвсгэрт өнгө нь солонгордог бэхээр хийгдсэн бөгөөд 3-D нууцлалын тууз, Бенжамин Франклины хөргийг илүү томруулснаараа онцлог юм.

Шинэ 100 ам.долларын дэвсгэртийг банкинд тусгай гэрлээр шалгах бөгөөд энэ нь хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээс сэргийлж буй. Энэ жил 2.5 тэрбум ам.долларын 100 долларын дэвсгэртийг хэвлэнэ. Энэхүү шинэ мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэхэд өмнөх 100 ам.долларын дэвсгэртийг үйлдвэрлэдэг байсан үнээс нэг ширхэг тутамд дөрвөн центээр илүү үнээр хэвлэж байгаа гэнэ.

Шинэ мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэхэд энэ жил 100 сая ам.доллар зарцуулж байгаа хэмээн Засгийн газраас мэдээлэв. Тун удахгүй Засгийн газраас тав, арав, 20, 50 ам.долларын дэвсгэртийг шинэчлэн гаргахаар бэлтгэж байгаа юм. Ингэснээрээ АНУ-ын цаасан дэвсгэртүүд бүгд шинэчдэглэж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ